Хүмүүнлэгийн тусламж нэрээр хуурамч эм оруулах гэжээ
Жилээс жилд эм эмнэлгийн хэрэгслийн импорт нэмэгдэж байна. Тухайлбал 2008 онд 282,5 тн эм эмнэлгийн хэрэгсэл импортлогдож байсан бол 2010 онд 372,5 тн импортлогдсон байна.
Монгол улсад импортлогдож буй эм эмнэлгийн хэрэгсэлийн 70 гаруй хувь нь Буянт-Ухаа боомтоор нэвтэрдэг аж.
Эм, эмнэлгийн хэрэгслийн импортыг 2010 онд хийсэн хяналтын давтамжид үндэслэн, сараар харьцуулан үзэхэд 7-9 сард эм, эмнэлгийн хэрэгслийн импорт харьцангуй их байгаа аж.
Сүүлийн 4 жилд илрүүлсэн зөрчилд хийсэн судалгаанаас үзэхэд нийт зөрчлийн 24.2% -ийг импортын эм, эмнэлгийн хэрэгслийн зөрчил эзэлж байна.
Эм, эмнэлгийн хэрэгслийг импортлох явцад гарч буй нийт зөрчлийн 85.3% нь зорчигчийн ачаа тээшинд илэрчээ.
Зорчигчийн ачаа тээшинд илэрсэн нийт зөрчлийн 91.5%- ийг “Эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх байгууллага нь эм, эмнэлгийн хэрэгсэл импортлох, экспортлоход эмийн болон хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас импортын лиценз авна” гэсэн “Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль”-ийн 15.1 заалтыг зөрчсөн зөрчил эзэлж байна.
Мөн 6-9 сард зорчигчийн ачаа тээшээр эмийн ерөнхий нэршил, хэлбэр, тун, тоо хэмжээ, цувралын дугаар, гарал үүсэл, улсын нэр, үйлдвэрлэгчийн нэр, хадгалах нөхцөл болон хугацааны талаарх мэдээлэл тодорхойгүй, зориулалтын бус хаяг шошготой, шошго болон заавар нь англи, орос, монгол хэлний аль нэг дээр бичигдээгүй зэрэг хаяг шошгын зөрчилтэй, хүчинтэй хугацаа дууссан, хандив, тусламжийн эм, эмнэлгийн хэрэгсэл импортлож байгаатай холбоотойгоор ЭМС-ын 105 тоот тушаал “Хүмүүнлэгийн болон буцалтгүй тусламжаар ирсэн эм, эмнэлгийн хэрэгслийг зохицуулах журам”-ын 3.1.4, 3.1.6, 3.1.7 дахь заалтыг тус тус зөрчсөн, Аж ахуйн нэгж эм, эмнэлгийн хэрэгслийг зорчигчийн ачаа тээшээр импортлож байгаа зэрэг зөрчлүүд илэрлээ хэмээн мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ.
С.Намар
URL:




