Берлин хот дахь гудамжны урлаг

Нийгэм хөгжихийн хирээр хүмүүсийн хүсэл сонирхол, шинэ санаа улам бүр нэмэгдэн баяжиж бидний санаанд ч оромгүй зүйлсийг хийсээр байна. Энэ нь өөрөө урлагийн тоо томшгүй олон хэлбэрийг бий болгон хөгжүүлж байгаа юм. Үүний нэг жишээ нь гудамжны урлаг.

Монголд ч гэсэн хаа сайгүй өнгө будгийн гайхамшиг, шинэ үзэл санаа, өнгө төрхийг илтгэсэн зургуудыг зурсан байдаг. Энэ бол гудамжны урлагийн зарим нэг төрөл бөгөөд эдгээрээс одоогийн байдлаар манайд хамгийн түгээмэл дэлгэрсэн нь граффит юм.

Энэхүү урлаг нь дотроо олон төрөл зүйл байдаг байна. Жишээлбэл, граффит, стикер, зурагт хуудас, трафарет граффит, видео дүрс, инстолляци гэх мэт.

Үүнээс гадна хуучин ханан дээр хүний хөргийг сийлбэрлэдэг уран бүтээлчид ч бас бий. Тэдний гол зорилго нь энэхүү урлаг, өөрийн үзэл бодлоо олон нийтэд таниулах мөн хийсэн бүтээлээсээ таашаал хүртэх юм.

“Ханан дээр сахилгагүй хүүхэд эрээчжээ” хэмээн та хэнэггүйхэн хажуугаар нь өнгөрдөг байх. Гэвч ханан дээрх зураг буюу граффитийн урлаг нь зүгээр нэг сахилгагүй хүүхдийн эрээчээд байдаг зүйл биш болохыг хүмүүс одоо ойлгодог болжээ.

Энэхүү гудамжны урлаг нь хүмүүсийн өөрийн үзэл бодлыг илэрхийлэх, улс төр нийгмийн байдлыг шүүмжлэх орон зай, урлаг соёлыг хөгжүүлэх их үйлсийнх нь гараа болдог байна. Түүнчлэн эдгээр гудамжны гэж нэрлээд байгаа зүйлсийг реклам сурталчилгаа, дотоод засал чимэглэл гээд олон зүйлсд ашигладаг билээ.

Германы Берлин хотод хаа сайгүй байх эдгээр зургуудыг арилгахад жилд ойролцоогоор 30 сая евро зарцуулдаг байна. Ингээд Та бүхэн Берлин дэх гудамжны урлагийг холбоотой фото мэдээнээс сонирхоно уу.


URL:

Сэтгэгдэл бичих