Жимсний маск хүний нүүрний арьсанд хамгийн тохиромжтой

Жимс жимсгэнэ ногооны маск нь хүний нүүр болон гарын арьсанд маш чухал нөлөө үзүүлдэг гайхалтай бүтээгдэхүүн юм. Жимс ногооны маскыг өдөр болгон бус долоо хоногт 2-3 удаа тавихад л болно. Заавал өглөө гэхгүй, орой амарч байх үедээ ч тавих боломжтой.

Яншуй
Яншуйнд С витамин маш баялаг байдаг. Бусад хүнсний ногоонд байдгаас 10 дахин их байдаг. Яншуйгаар гоо сайхны маск, лосьон хийх боломжтой. Тослог арьсанд зориулсан лосьон бэлтгэхийн тулд хагас биш шинэхэн яншуйг жижиглэн хэрчээд дээрээс нь 500 гр буцалсан ус хийнэ.

Үүний дараа цаг орчим байлгана. Шүүс хандалсан лосьоноор өдөрт хоёр удаа нүүрээ арчина. Сарын туршид (Долоо хоногт 2-3 удаа) ийнхүү яншуй лосьон, ханд нүүрэндээ түрхвээс жижгэвтэр сэвхнүүд ор мөргүй арилна.

Өргөст хэмх
Өргөст хэмхийн лосьон маск, крем нь арьсыг гайхамшигтай цайруулах, сэвх батгыг бүдэгрүүлэх, чийгшүүлэх үйлчилгээтэй. Өргөст хэмх нь С, В, B12, РР витамин уураг, ферминт, микроэлемент агуулдаг. Өргөст хэмхээр бэлтгэсэн крем, лосьон нь удаан хугацаанд өөрийн чанарыг хадгалдаг.

Бэлтгэх арга: Дунд хэмжээний өргөст хэмхийг угааж цэвэрлээд үрүүлдэнэ. Хэмжээгээрээ ижил түвшний цагаан архи дээрээс нь хийнэ. Ийм лосьон нь арьсыг цайруулж, нян бактериас цэвэрлэж ариутгана. Бий болсон шингэн хандаар нүүрээ өглөө орой арчина. Ялангуяа тослог арьстай эмэгтэйчүүдэд ийм лосьон маш тохиромжтой.

Төмс
Төмс нь С витаминаар баялаг хүнс юм. Үлбэгэр сул, эрт үрчлээс суух хандлагатай арчилгаа хийх шаардлагатай арьсанд төмсний маск нэн тустай.

Бэлтгэх арга: Нэг ширхэг томоохон хэмжээний төмсийг хальстай нь чанана. Чанасан төмсөө халуун булээнээр нь байх үед нь хоёр хоолны халбага сүү нэмж хийгээд бяцалж нухна. Төмсний маскыг халуунаар нь нүүрэндээ тавих хэрэгтэй. 15-20 минут болсны дараа бүлээн усаар угаагаад тэжээлийн тос түрхэнэ.

Энэ маягаар долоо хоногт 2-3 удаа төмсний маскыг нүүрэндээ тавьж байвал арьсны өнгө, эрс сайжирна. Маскыг бэлтгэхдээ эхлээд сайтар угааж, хальснаас нь цэвэрлэнэ.


URL:

Сэтгэгдэл бичих