“Парисын хэлэлцээр” бүх хүн төрөлхтөнд ашиг хүртээнэ

Парисын цаг уурын өөрчлөлтийн бага хурлаар онцгой чухал ач холбогдол бүхий “Парисын хэлэлцээр” тохиролцсон. Энэ нь бүх хүн төрөлхтөн болон хойч үеийнхэндээ ашиг хүртээх юм гэж НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун 14-нд НҮБ-ын төв байранд хэллээ.
Ван Ги Мун, дэлхийн олон орнууд бохир хийн ялгаралтдаа хяналт тавьж, цаг уурын өөрчлөлттэй зохицох чадавхаа нэмэгдүүлж, олон улсын болон дотоодын хэмжээнд цаг уурын өөрчлөлттэй тэмцэх давхар арга хэмжээ авах тухай анх удаа хамтаар амласан. Энэ нь олон улсын хүчин чармайлтын үр дүн бөгөөд цаг уурын өөрчлөлттэй тэмцэх дэлхий нийтийн шинэ аргачлал бий болсныг харуулж байна гэлээ.
Тэрээр, “Парисын хэлэлцээр” тодорхой дохио өгч байна. Тухайлбал, дэлхийн эдийн засаг нүүрстөрөгчийн ялгаруулалт багатай байх зайлшгүй шаардлагатай болж байна. Уг хэлэлцээр бол эргэлтийн цэг юм. Энэ нь дэлхий улам амар түвшин, улам тогтвортой хөгжих ирээдүйн хандлагатай болж байгааг харуулж байна.
“НҮБ-ын цаг уурын өөрчлөлтийн конвенц”-ын 200 оролцогч тал 12-ны өдөр Парисын цаг уурын өөрчлөлтийн бага хурал дээр “Парисын хэлэлцээр”-ийг санал нэгтэй баталсан юм. Уг хэлэлцээр 2020 оноос хойших дэлхийн цаг уурын өөрчлөлттэй тэмцэх ажиллагааг бүх талаар байрлуулжээ.
\Навч\
ХОУР
URL:




