Дуучин Ану ам барж байгаад баригдав
Cаяхан болсон энэ зуны сүүлчийн задгай шоунд бүх хамтлаг дуучид ирж ая дуугаа өргөсөн.
Хар тас, Сүнс гээд сураг нь алдраад байсан олон хамтлаг дуучид ирсэн нь үзэгчдийн цөсийг хөөргөсөн тоглолт болсон.
Тоглолт гэнэтийн бэлгээр их байлаа. тэрний нэг нь дуучин Нара, жүжигчин Шагай нар “Дүэт дүэл” нэвтрүүлэгт оролцож байхдаа дуулж байсан дуугаа хамтран дуулж хажуугаар ташааны хөдөлгөөний гайхамшгийг үзүүлээд амжсан юм. Энэ мэт олон үзүүлбэрийн дараа дуучин Ану гарч ирэн “Би уянгын дуу дуулахыг хүсч байна” хэмээн уянгалуулан дуулж дуусмагч үзэгчиддээ хандан баярлалаа гэдэг үгийг хэлэх гэтэл микрофон нь ажилдаггй. гайхсан үзэгчиж шивэр авир гээд эхлэхэл дуучин маань балмагдан худлаа баахан микрофоноо балбаж байгаад гүйгээд орчихлоо.
Үзэгчид “Ам барьж байсан байна. Ам барьдгийг нь мэддэг ч гэсэн ингэж муухай баригдаад байхдаа яахав дээ” хэмээн өөр хоорондоо хэлэлцэцгээж байгаа сонсогдсон.
Uанц Ану ч ингэж баригдаж байгаа юм биш. Дэлхийд гайхагдсан гайхамшигт Риана хүртэл тоглолтын үеэрээ ам барьж байгаад баригдаж л байсан юм хойно.
URL:













