Стандартын дагуу цаг агаарыг градус гэдэг үгээр мэдээлнэ

Цаг агаарын мэдээг мэдээлэхдээ хэм эсвэл градус гэдэг нэр томьёоны алийг нь хэрэглэх талаар Цаг уурын хэлтсийн дарга Д.Батдоржоос тодруулга авлаа.

-Цаг агаарыг градус, эсвэл хэм гэж мэдээлэхийн аль нь зөв юм бэ?

-Стандартчилал хэмжилзүйн газраас олон улсын стандарт нэр томьёонуудыг яг тэр стандартаар нь хэрэглэх ёстой гэсэн шаардлагыг тавьдаг. Үүний дагуу Цаг уур, орчны шинжилгээний газарт цаг агаарыг мэдээлэхдээ градус гэсэн томьёог ашигладаг. Угаасаа олон улсын стандартаар градус цельс гэж хэлнэ. Хэм гэх үгийг хэрэглэхгүй.

-Хэм нь градусын монгол орчуулга биш юм уу?

-Хэм гэдэг нь монгол үг рүү орчуулж буулгасан хэлбэр л дээ. Хэдэн жилийн өмнө бүх үгсийг монголчилж хэрэглэнэ гэдэг байсан. Тэгэхэд л градус гэдэг үгийг монгол болгосон нь тэр юм. Манайд Эрдмийн зөвлөл 1990-ээд оны дунд үед хуралдаад градус гэж нэрлэх шийдвэр гаргаж байсан юм билээ. Тэгэхээр градус гэдэг үгийг хэрэглэх нь зөв.


URL:

Нэр: aluurchidaa Огноо: 20 December 2015

za ta nar baga doromjlooroi

Сэтгэгдэл бичих