Эв нэгдэлийг эрхэмлэн Тэмц тэгээд Ял

Спортын оны шилдэгүүдийг шалгаруулах “Бөртэ Чоно 2015″ ёслолын арга хэмжээ өнгөрөгч баасан гарагт явагдаж өнгөрлөө. Энэ жил АНУ-ын Лас-Вегаст болсон ДАШТ-д Монголын чөлөөт бөхийн түүхэн дэх шинэ эрин үеийнхэн гайхаттай амжилт үзүүлэн таван медаль хүртсэн билээ. Энэ амжилтыг нь үнэлэн МЧБХ-г Оны шилдэг холбоогоор тодруулан шагнасан юм.

Шилдэгийн шилдэгээр эрэгтэй эмэгтэй тамирчинаар Э.Бэхбаяр, С.Батцэцэг нар нэрлэгдсэн бол шилдэг тамирчинаар П.Өнөрбат, Б.Номин нар шалгарсан байна.

Манай чөлөөт бөхийн баг тамирчид энэ жил АНУ-ын Лас-Вегас хотноо болсон ДАШТ-д 16 жингийн дөрөвт нь финалдаж, дөрөвт нь хүрэл медалийн төлөө зодоглож өндөр амжилт гаргасан.

Эмэгтэй багийн шигшээ багийн дасгалжуулагч Б.Батбаяр, З.Дүвчин, Т.Сүхбаатар, Д.Батням нараар удирдуулсан охид Алт, мөнгөн медалийг хамтдаа хүртэн өндөр амжилт үзүүлсэн.

“Дэлхийн хошой аварга” хэмээх эрхэм цолын эзэн С.Батцэцэг болж, С.Цэрэнчимэд хоёр дахь медалиа хүртэн, медаль хүртэх боломжоо алдсан ч Рио зорих тийзээ О.Насанбурмаа авсан билээ.

Харин эрэгтэй багаас П.Өнөрбат, Б.Номин нар мөнгө, хүрэл медалийг Э.Бэхбаяр хүртэн, Рио зорих эрхээ Г.Мандахнаран, Ж.Чулуунбат нар аван багаараа дөрөвдүгээр байранд орсон юм.

“Алтан медаль, Монгол Улсынхаа алтан соёмбот далбаа, төрийн дууллаа эгшиглүүлж чадсангүй” гээд уйлаад зогсож байсан 20-хан настай С.Цэрэнчимэд охин олон хүний хайр хүндлэл хүлээсэн.

Тэгвэл өрсөлдөгч нартаа хоёрхон оноо алдаж, аваргын төлөө 36 секунд зарцуулан 50 дахь медалийг Алтан шаргал өнгөөр гоёсон С.Батцэцэг бүх ард түмний бахархал болсон юм.

Мөн мөнгөн медаль хүртэн О.Пүрэвбаатар багшдаа мөргөсөн Б.Номин, өсөж дэвжсэн дэвжээндээ Алтан гулдмайгаа бэлэглэсэн П.Өнөрбат, А.Энхээ багшийн шавь Э.Бэхбаяр нараар бүх хүн бахархаж байлаа.

Энэ бүх гайхалтай түүхийг эхлүүлж яваа дасгалжуулагч эрэгтэй багийн дасгалжуулагч Ц.Цогтбаяр, Б.Баяраа, Л.Энхбаяр, О.Пүрэвбаатар нар “Багшийн эрдэм шавиас” хэмээх сайхан сургаалийг сануулж өглөө.

Одоо тэдний эрхэм зорилго бол яах аргагүй ОЛИМП болоод байгаа. Тиймээс тэд зангидсан гар шиг чанга байж, ЭВ НЭГДЭЛИЙГ эрхэмлэн “Тэмц.. тэгээд…ял” гэдэг үгээ санах л үлдээд байна.


URL:

Сэтгэгдэл бичих