Засаг дарга О.Амгаланбаатарын тушаалаар Улсын баатар М.Жанчив “Өвлийн өвөө” болов

Өнгөрсөн долоо хоногт Шинэ жилийн баяр болж Монголчууд хотол түмнээрээ баярлан тэмдэглэлээ. Энэхүү сайхан баярыг Говь-Алтай аймгийн иргэд ч гэсэн сайхан тэмдэглэн өнгөрөөжээ.  Гэхдээ тэд Монголын түүхэнд байгаагүй нэгэн сонин үйл явдлын гэрч болцгоожээ.

Учрыг тодруулбал тус аймгийнхан Улсын баатар Магсарын Жанчивын хөшөөг өвлийн өвгөний хувцастай байхыг нь хараад мэл гайхаж цэл хөхөрсөн байна. Тэд нэгэн өглөө сэрээд М.Жанчив баатраа Улаан даавуун бэлэгний ууттай, цагаан дээлтэй, хөх нөмрөгтэй байхыг нь харсан гэнэ. Түүний энэхүү “гоёл”-д зориулж аймгийн удирдлагаас 15 саяыг зарсан гэнэ шүү.

Мөн энэхүү аймгийн Засаг дарга Амгаланбаатар шинэ оны эхний өглөө “Гомбо бурханы элч дагуул” гэгддэг шувуутай хамт сэлфидэж аймгийн ард олондоо бэлэг барьжээ.

Ийнхүү Жанчхүүгийн давааны бэхлэлтийг эзлэх үеийн хэд хоногийн ширүүн тулалдаанд шүдээрээ холбооны утас зууж, амьд холбоо болсон М.Жанчив баатар Өвлийн өвөө болон түүхэнд тэмдэглэн үлдэв. Дараа жилээс Чингис хаанаас эхлээд бүх алдартанууд Санта болон чимэглэгдэх бололтой. “Бахархал болон Доромжлол” ижилхэн утгатай болсон цаг үе юм уу даа.


URL:

Нэр: setgegdel Огноо: 5 January 2016

мөн ч дураараа хүн юмдаа.

Сэтгэгдэл бичих