505 -хан буюу тарчилж үхэгсдийн сүнс

Хэнтий аймаг-Цэнхэрмандал сумын цагаан тугалганы үйлдвэрийн эвдэрхий балгаснаас Орос\дуу эгшиглэх, гав гинж харжигнах, буу тачигнах, үс гэзэг нь сэгсийсэн\эмэгтэй хүн сарны гэрэлд дуулах, уйлах зэрэг хий үзэгдэл, дуу чимээ\нутгийн олонд мэдрэгддэг байна.
|Оросын генерал Власовын арми буюу 505-ын хоригдлуудын тухай сүүлчийн яриа монголчуудын дунд чөтгөр шулам гэгдэн яригдсаар байна. 1943-45 оны хооронд Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутагт байсан цагаан тугалганы үйлдвэр, Дорнод аймгийн Баян-Уул сумын зам дээр мянга гаруй хоригдол ажиллаж байжээ. Эдгээр хоригдлуудаас Дорнодын Баян-Уул сумын шороон замыг засч байсан 250 орчим, Хэнтийн Цэнхэрмандалд 100 гаруй хоригдол эх орны дайн дуусах хүртэл амьд мэнд байжээ. Харин үлдсэн хоригдлуудыг дайн дууссаны дараа Сибирьт аваачиж хэсэг байлгаж байгаад буудаж алсан байна.

Монголд байсан 505-ынхнаас оргож босох, өвчлөх, алуулах зэргээр маш олон хүн үхсэн учир тэдний сүнс дээрхи нутгуудад байдаг гэсэн яриа бий. Тухайлбал Баян-Уулаас Дорнод аймаг орох 250 км шороон замыг 505-ынхан тавьсан бөгөөд өдгөө шөнө орой уг замаар машин тэрэг явахаа байжээ. Учир нь уг зам дээр уранхай шинельтэй орос цэрэг гэнэт гарч ирээд дайруулах, нүцгэн эмэгтэй хүн машины хаалга самардах, цонхоор нь шагайх зэргээр жолооч нарыг айлгадаг аж.

Харин Цэнхэрмандал сумын цагаан тугалганы үйлдвэрийн эвдэрхий балгаснаас Орос дуу эгшиглэх, гав гинж харжигнах, буу тачигнах, үс гэзэг нь сэгсийсэн эмэгтэй хүн сарны гэрэлд дуулах, уйлах зэрэг хий үзэгдэл, дуу чимээ нутгийн олонд мэдрэгддэг байна. Сонирхсон хүн яваад очихоор улам цаашлаад байдаг бөгөөд тэгснээ агаарт замхран алга болдог аж. Харин энэ тухай нутгийн хөгшчүүл ярихдаа “Энэ газар нас барсан олон зуун орос цэргийн сүнсийг лам нар аргадаж ном ёсоор нь оршуулаагүй цагт энэ байдал зүгээр болохгүй.

Манай нутагт хий үзэгдлээс айгаад галзуурсан хүн ч бий” гэж яридаг ажээ. Мөн Баян-Уул сумын нутгаас баруун хойш орших хилийн Улхана боомтын урдхан талд 2 хий үзэгдэл гэгээн цагаан өдрөөр ч үзэгддэг байна. Тэр газар харуй бүрий болуут суга таягтай, үүргэвч үүрсэн 2 орос цэрэг зам дээр гар өргөн зогсдог гэнэ. Учир нь 1944 онд Баян-Уулын хорих лагериас 2 орос цэрэг Улхана боомтоор дамжин хил давах гэж яваад хөлдөж үхсэн аж. тэр 2 хоёулаа сул таягтай байсан бөгөөд 200 гаруй км газрыг туулаад хил давахын даваан дээр осгож үхжээ. Ийнхүү дорнод Монголын тал нутагт 505-ынхан буюу хоригдол цэргүүдийн сүнс нутгийн олныг айлган гунигт дуугаа дуулсаар байгаа билээ.

horitoi.org


URL:

Сэтгэгдэл бичих