Малын шөрмөс ашиглан мэс заслын утас гаргажээ
Дэлхийн болон Монгол, БНСУ-ын Оюуны өмчийн байгууллага хамтран зохион байгуулсан “Инновацийн шийдэл бидний амьдралд-2015” уралдааны тэргүүн байрт нэгэн сонирхолтой шийдэл шалгарсан байна.
Уг уралдаанд 40 гаруй бүтээл ирснээс ШУТИС-ийн профессор С.Төгсийн “Мэс заслын зориулалттай шөрмөсөн утас-экологийн бүтээгдэхүүн” бүтээл тэргүүлсэн юм.
Тэрбээр монгол малын шөрмөсийг ашиглан мэс заслын утас гаргаж авсан аж. Энэ судалгаа одоогийн байдлаар туршилтын шатандаа явж байгаа ч үйлдвэрлэх бүрэн бололцоотой хэмээн үнэж Дэлхийн Оюуны өмчийн байгууллагын Алтан медал, мөнгөн шагналаар шагнажээ.
Б.Төгөл
URL:





