ЖИРГЭЭ: Энэ нэгдүгээр эгнээгээр зорчсон гэдэг торгууль арай хэтэрлээ

11048783_1113129362039914_2751898103644157702_n

Энэ нэгдүгээр эгнээгээр зорчсон гэдэг торгууль арай хэтэрлээ. Баруун гар тийш эргэхийн тулд 20-100 метрт байраа эзлэх ёстой.Нөгөө үргэлжилсэн шар шугам нь, гэрэл ойлгогчтойгоо яг уулзвар хүртлээ үргэлжилдэг.Тэгээд уулзварын наахна талд камер тавичихаад хууль бусаар 19200 торгуулиар шулж байна… Баруун эргэхийн тулд хар хурдаараа давхиж яваа автобусны урдуур, явган хүмүүс зорчиж байгаа баруун талын явган гарцыг туулан, зарим үед нэгдүгээр эгнээгээр эгцээрээ яваа болон эргэх гэж байгаа найзуудтайгаа давхар эргэж шүргэлцэх мөргөлдөх,автобуснаас айж хурдтай орсноос явган зорчигч мөргөх гэх мэтээр маш аюултай байдалтай өдөр бүр тулгарч бна.Жолооч бид ч өөрийн болон зорчигчдынхоо амь нас эд хөрөнгөө хамгаалуулж аюулгүй зорчих эрхтэй…

Энэхүү шударга бус луйврын торгуулийг бүгдээрээ эсэргүүцэж зохих хүмүүст хүргэцгээе…

Бүгд нийлж ямар нэг эсэргүүцэл хийх л хэрэгтэй арай хэтэрхий байна. ШӨХТГазарт хандая. “Улаанбаатар сонсож байна” гэх1800-1200 /үнэгүй/ дугаарлуу залгаж санал гомдлоор бөмбөгдөе


URL:

Нэр: zochin Огноо: 11 January 2016

yag zuv sedev hundjee. ene asuudliig ergej harah tsag boljee

Сэтгэгдэл бичих