Францын эрх баригч нам сонгуульд ялагджээ
Францын зүүнтний нам түүхэндээ анх удаа парламентын дээд танхимд олонх суудлыг эзлэв гэж ВВС уламжлав.
Сонгуулийн урьдчилсан дүнгээр Ерөнхийлөгч Николя Саркозийн нам сенат дахь 23 суудлаа алджээ. Өөрөөр хэлбэл, эдгээр мандат Францын социалист, коммунист нам болон ногоон намынханд шилжсэн гэсэн үг.
“2011 оны есдүгээр сарын 25 Францын түүхэн дэх онцгой өдрийн нэг боллоо. Энэ удаагийн Сенатын сонгуулийн дүн баруунтныг ялсан гавьяагаар өндөрлөж байна” гэж Сенат дахь социалистуудын бүлгийн ахлагч Жан-Пьер Бель мэдэгджээ.
Францын Ерөнхий сайд Франсуа Фийон намынхаа сонгуульд бүдэрсний шалтгааныг тайлбарлахдаа “Нам доторх бутрал баруунтнууд сонгуульд ялагдах нөхцөл болсон. Харин зүүнтнүүд гайхалтай ялалтад хүрлээ. Ирэх хавар Ерөнхийлөгчийн сонгууль болно. Тулаан өнөөдрөөс эхэлж байна” гэжээ.
Долоон сарын дараа Францын өнөөгийн Ерөнхийлөгч Николя Саркози ирэх сонгуульд нэр дэвшихээр төлөвлөж байгаа аж.
URL:













