БЭЛЧЭЭР ЭЗЭМШИХ МАЛЧДЫГ СУГАЛААГААР СОНГОНО
Бэлчээр эзэмших малчдыг сугалаагаар сонгох үйл ажиллагааг энэ сарын 29-нд Дорнод аймгийн Чойбалсан суманд, аравдугаар сарын 5-нд Өвөрхангай аймгийн Арвайхээрт, аравдугаар сарын 7-нд Өвөрхангай аймгийн Хархоринд тус тус зохион байгуулахаар боллоо. Сугалаагаар шалгарсан 165 малчны бүлэг сумынхаа Засаг даргатай бэлчээрээ урт хугацаанд буюу 15 жилийн хугацаатайгаар ашиглах гэрээ хийснээр уг төслийн ажил эхлэх юм байна. Мянганы сорилтын сангийн “Хот орчмын бэлчээр”-ийн төслөөс Өвөрхангай, Дорнод аймгийн бэлчээрийг удаан хугацааны гэрээгээр ашиглах малчдын бүлгийг сонгох гэж байгаа талаар өчигдөр мэдээлэл хийв.
Өвөрхангай, Дорнод аймгийн нийт 359 малчдын бүлэг хот орчмын бэлчээрийн төсөлд хамрагдах хүсэлтээ илэрхийлсэн хэдий ч тус сангаас 165 малчны бүлгийг төсөлд хамруулах боломжтой байгаа гэв. Ийн төсөлд хамрагдсанаар нийт малчны бүлэгт эрх тэгш сонгогдох боломж, ил тод шударга арга бөгөөд үүнд ямар нэгэн гадны нөлөө, үнэлгээ, шалгуурт тулгуурласан зүйлс байхгүй болохоор илүү бодитой сонгон шалгаруулалт гэж төслийнхөн үзсэн байна. Сугалаагаар малчдын бүлгийг сонгон шалгаруулсны дараа төсөлд хамрагдахыг хүссэн малчдын бүлэг, сугалаагаар сонгогдсон малчдын бүлэг гэж хоёр бүлэг үүсгэн, хяналтын болон, төслийн бүлэгт судалгаа хийх юм байна.
Д.Эрдэнэ 
URL:




