Оюутны дотуур байранд авлига цэцэглэж байна, боловсролын салбарынхаан
Хичээлийн шинэ жил эхлээд cap гаруй хугацаа єнгєрч байхад орох оронгvй, айлын гэрт толгой хоргодож байгаа хєдєє орон нутгийн оюутнуудын хувьд дотуур байр гэдэг толгойны євчин байсаар ирсэн. Улиг болтол яригддаг, шийдэгдэхгvй даамжирсан дотуур байрны асуудал коммендат буюу зохион байгуулагч нарын мєнгє хvvлэх хэрэгсэл, «єгєєш» болж хувирсан. Энэ жил гэхэд л 170 мянга гаруй оюутан их, дээд сургуульд элсэн суралцаж байна. Тэдний дийлэнх нь хєдєє орон нутгийн оюутнууд болохоор дотуур байрны зохион байгуулагч нарын «єгєєш» энэ хэмжээгээр нэмэгддэг гэхэд нэг их хэтрvvлэг болохгvй. Дотуур байрны зохион байгуулагч нарын халаас руу шургуулах мєнгєгvй бол байрны талаар ярих ч хэрэггvй талаар оюутнууд ч ам уралдан ярьдаг. Энэ нь ч оргvй vг биш бололтой. Дотуур байрны тулгамдсан асуудлаар оюутнуудтай уулзаж байхад зарим нэгэн байрны зохион байгуулагч нар мєнгє хvvлдэг болох нь сурвалжлагын явцад тогтоогдсоныг мэргэжлийн байгууллагынхны сонорт энэ дашрамд хvргэх нь зvйтэй болов уу.
СЭЗДС-ийн оюутны байрны зохион байгуулагч О.Мягмар халаасны мєнгє авдгаа нуусангvй
Эхлээд бид Оюутны хотхонд байрлах МУБИС-ийн нэг, хоёрдугаар дотуур байраар орж байрны хvрэлцээ хэр байгааг юуны тvрvvнд сонирхов. МУБИС-ийн нэг, хоёрдугаар дотуур байр, ЭМШУИС-ийн оюутны нэгдvгээр байр, ШУТИС-ийн байрнуудын зохион байгуулагч нар «Байр дvvрсэн, эртхэн ирсэн бол ганц нэг олдох байсан, орох оюутнууд нь олон байхад байр хvрэлцэхгvй байгаа» гэцгээж байв. Харин СЭЗДС-ийн оюутны дотуур байрны зохион байгуулагчтай уулзвал болно гэх нааштай хариултыг хэллээ. Гэхдээ сургуулийнхаа сургалтын менежерээс тодорхойлолт аваад, Хас банканд 450 мянган тєгрєг тушаачихвал асуудалгvй гэсэн юм.
«Зарим байрнууд гадны оюутан авах нь байтугай єєрсдийнхєє оюутнуудыг багтаахгvй байна гээд байсан. Танай байр єєрсдийнхєє оюутнуудыг багтаачихсан юм уу» гэх асуултад тус сургуулийн оюутны дотуур байрны зохион байгуулагч О.Мягмар «Ихэнх сургуулийн дотуур байр гадны оюутнууд оруулдаг. Наанаа нэг л их ёс журмыг баримталдаг хvмvvс байдаг. Цаг дээрээ худлаа. Орчин vед нийгэм тэр чигээрээ л єгдєг, авдаг *болсон* гэж хээв нэг ярьж байсан нь оюутнуудын яриа vнэний ортой болохыг гэрчлээд єгєв бололтой. Иймээс оюутнууд орох оронтой болохын тулд дотуур байрны зохион байгуулагч нарын гарыг цайлгадаг бичигдээгvй дvрмэнд захирагдах нь ойлгомжтой болжээ. Нєгєє талдаа энэ бvхнийг харсан ч хараагvй мэтээр толгойг нь илж суугаа сургуулийн удирдлага цаашлаад холбогдох яамдынхан анхааралдаа авахгvй бол авлига гэдэг зvйл оюутны дотуур байранд бvрэн тєлжиж эхэлснийг харуулаад байгаа юм биш vv.
Тэгээд ч хvнд авлига єгч орон байртай болж буй ирээдvйн Монгол Улсыг авч явах боловсон хvчин цаашдаа хэрхэн бие хvн болж тєлєвшиж байна вэ гэдгийн бодит жишээ энэ бvхнээр илэрхийлэгдэж байгааг хэдий болтол мэдээгvй дvр эсгэх гэсэн юм бэ, боловсролын салбарынхаан.
Батбаярын Алтанзул
URL:













