БНХАУ хилээ тав хоног хаана

Цагаан сараар албан ёсны амралтын гурван өдөр манай улс хилээ хаана. Мөн БНХАУ ч гэсэн жил бүр Еэвэн сараа тэмдэглэж хилээ хаадаг билээ. Энэ жилийн хувьд урд хөршийн Еэвэн сарын шинийн нэгэн хоёрдугаар сарын 7-ны өдөр таарч байгаа. Тиймээс уламжлалт баярынхаа үеэр тав хоног буюу хоёрдугаар сарын 7-11-ний өдрийг дуустал хилээ хаахаа мэдэгдсэн аж.

Харин манай улс Цагаан сарын шинийн нэгэн хоёрдугаар сарын 9-нд тохиож, хилээ гурав хоног хаах юм байна. Гэхдээ хоёр улсын баярын эхлэх өдрүүд зөрж байгаа ч хил нээх өдөр давхцаж, хоёрдугаар сарын 12-ны өдрөөс эхлэн хилийн боомтууд цагийн хуваарийн дагуу ажиллаж эхэлнэ гэнэ.Б.Төгөл


URL:

Сэтгэгдэл бичих