Хорлоо эмээг хорооны Засаг дарга нь шоовдорлоод байна уу

Чингэлтэй дүүргийн 9-хорооны өндөр настан Хорлоо эмээг хорооны Засаг дарга нь шоовдорлож, гадуурхаад байгаа бололтой. Өндөр настай эмээгийн насыг нь боддоггүй юм байх даа.

Хорооноос зохион байгуулдаг арга хэмжээндээ оролцуулж баярлуулдаггүй юм байхдаа гэсэн эмзэглэл, халаглал иргэдийн дунд байна. Хорлоог эмээг орох оронтой болгосон хүмүүнлэгийн үйлстэн Ц.Сувд-Эрдэнэ гэгч бүсгүй өөрийнхөө цахим хуудсанд нэгэн гомдлыг бичиж нийтэлжээ.

Тэрбээр “Олон хоног хөөрхөн өвөөтэй болоод Хорлоо эмээгээ ч эргэж амжсангүй. Харин өнөөдөр очиж хол ойрын сонин содон ярьж хэсэг суулаа. Эмээ маань өдөр бүр “Бөмбөгөр” явж цайгаа зарж байгаа бөгөөд “Уг нь ядаж 2 сав цай даадаг бол олдоц нь илүү юм, энэ муу хоёр хөл явахгүй болохоор ганц савын л дөнгөн данган үүрч явна” гэсээр суулаа. Эртээдийн буулгасан нүүрс бараг дуусаж байгаа юм байна. Цагаан сарын бэлтгэлээ ч базааж амжаагүй “Энэ жил шинэлхиймуу” хэмээн инээд алдаж “Цайгаа л дорвитой зарчихвал” гэсээр . . . Саяхан хөрш айлын хөгшчүүл жигтэйхэн гангараад л “Хорооноос ахмадуудаа хүлээж авч байна гээд яваад байсан. Гэтэл надад урилга өгөх нь битий хэл, хэл дуулгаагүй” хэмээн гомдонгуй дуугарч байсан. Өдий 92 нас хүрчихсэн хөгшин хүнийг тэр хүлээн авалтандаа урьж болоогүй л юм байх даа Чингэлтэй дүүргийн 9-р хорооныхоон. Юу шалив гэж ганц аяга цай л ууна биз. Бас тэгээд өнөөх сонгуулын шоуны тараасан 40-ын битоноос гуйгаад ч өгөөгүйм билээ. Эмээг нэг л шоовдорлоод байна уу эсвэл гадуурхаад байна уу.

Төрийн ажилтанд тийм хүнийг ялгаварлах ёс зүй гэж байж болох уу. Би хэрэв баян байсан бол та нараас царай алдаж гуйлга гуйхгүй 9-р хорооны Засаг даргаа. Гол нь та нар яг очих ёстой эзэндээ хүрэх ёстой зүйлийг хүргэж байна уу. Мэдэгдэж байгаа нь л энэ болохоос өөр хэдэн ч ядарсан айл шоовдорлогдож нүд үзүүрлэгдэж явдаг болдоо. ЯАГААД ЯАГААД ЯАГААД Ажлаа хийл дээ. Эмээ энэ хороонд харъяалагдаад 50 гаруй жил болж байна” гэж бичжээ. Ийнхүү өндөр настай ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүлж дайлж цайлж баярлуулдаг хэрнээ, яагаад 92-той нас өндөр эмээг анхааралдаа авч халамж үзүүлж болдоггүй юм бэ гэсэн асуултыг дээрх хорооны ажилчид болон Засаг даргаас нь асуумаар санагдав.


URL:

Сэтгэгдэл бичих