Оюутны хєнгєлттэй зорчих наалт шаардлага хангаагvй улмаас буцаагджээ
Улаанбаатар хотод суралцаж буй их, дээд сургуулийн оюутнууд нийтийн тээврээр хөнгөлөлтэй зорчиход наах марк нэмэлт хэвлэлтээр гарсан юм. Наалтыг МОХ-оос энэ сарын 22-нд их, дээд сургуулиудад тараах байсан ч хэвлэлтийн шаардлага хангаагvйн улмаас дахин буцаасан байна. Буцаасан нэмэлт хэвлэлт ирэх аравдугаар сарын 8-нд тараагдах аж.
Улаанбаатар хотын хэмжээнд нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчих нийт 98 мянган оюутан байдгаас дөнгөж 70 орчим хувьд нь наалт тараасан байна.
URL:













