Дундговь аймагт 11 мянган толгой мал хорогджээ

Дундговь аймгийн хэмжээнд 11 мянга 870 гаруй мал хорогдоод байгааг аймгийн ХХАА-н газраас мэдээлж байна.  Тодруулбал, Баянжаргалан, Өндөршил, Гурвансайхан, Өлзийт, Адаацаг сум хоёр мянгаас дээш толгой малын хорогдолтой байгаа юм байна.

Түүнчлэн аймгийн  ХХАА- н газрын мэдээлснээр мал хээл хаях ихсэж байгаа гол шалтгаан нь цаг агаарын эрс хүйтрэлт, малын хоол тэжээлийн дутагдал гэдгийг хэлж байна. Одоогийн байдлаар13 суманд 220 мянга  гаруй мал нэмэгдэл тэжээлд орсон байна.  Нэмж мэдээлэхэд, Дундговь аймгийн хэмжээнд   энэ хавар 800 гаруй мянган эх мал төллөх  юм байна. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг өнөөдөр Монголын Мэдээ сувгийн Цагийн хүрд хөтөлбөрөөс үзээрэй.


URL:

Сэтгэгдэл бичих