“Хууль бусаар чуулганы танхимд семинар хийсэн”
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогтоос цаг үеийн асуудлаар дараах асуултад хариулт авлаа.
-МАН-ын бүлгээс АН-ынхан ирцээ бүрдүүлсэн тохиолдолд чуулганы хуралдаанд орно гэж байсан. Өнөөдөр ирц бүрдээд чуулган эхэллээ. МАН-ын бүлгийн гишүүд чуулганы хуралдаанд яагаад орохгүй байна вэ?
-Засгийн эрх барьж байгаа намынхан ирцээ бүрдүүлэх боломжтой байсан шүү дээ. Гэтэл хэдэн өдөр ирцээ бшрдүүлж чадсангүй. Өнөөдөр л ирцээ бүрдүүлж хуралдаж байна. Чуулган нээгдэнгүүт залгуулаад Үндсэн хууль зөрчсөн, Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг эгүүлэн татах асуудлыг хэлэлцэх хуваарь гарсан байсан. Үндсэн хууль зөрчсөн энэ асуудлыг хэлэлцэх гэж байгаа тул УИХ дахь МАН-ын бүлэг чуулганы хуралдаанд оролцохгүй. Бид хуралдаанд оролцоод эсрэг санал өгч болно л доо. Гэхдээ эсрэг санал өгсөн ч олонхиороо хүч түрээд энэ асуудлыг шийдчихнэ. Тэр тодорхой.
-Одоогийн байдлаар Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг эгүүлэн татахаас өөр асуудал хэлэлцэж байна шүү дээ. Чуулганы хуралдаандаа орж болохгүй гэж үү?
-Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг эгүүлэн татах асуудлыг чуулганы нээлтийн дараа шууд хэлэлцэх байсан ч одоо өөр асуудал хэлэлцэж байна. УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллыг дураараа өөрчилж хууль зөрчиж байна. Тухайлбал, Үндсэн хууль, УИХ-ын тухай хууль, Төрийн ордны эрх зүйн байдлын тухай хуульд чуулганы хуралдааны танхимд зөвхөн чуулган хуралдана гэж заасан. Гэтэл эрх баригчид өчигдөр хууль зөрчөөд чуулганы хуралдааны горимоор биш өөр горимоор семинар хийж байна гэж микрофоноо ашиглаад “Чуулганд орохгүй байгаа гишүүд цалин авч байж ажлаа хийгүй байна, хурлаа тасалж байна” гэж шүүмжлээд сууж байна лээ. Энэ нь хууль зөрчсөн асуудал.
-Цэцийн дүгнэлт гарсанаар цэцийн гишүүнийг эгүүлэн татах асуудлыг УИХ-аар хэлэлцэх боломжгүй гэж зарим гишүүн ярьж байна. Танай бүлэг энэ асуудалд ямар байр суурьтай байна вэ?
-Үндсэн хуулийн цэцтэй холбоотой гурван хуулийн тодорхой заалтууд дээр хориг тавьсан. Үүнийг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэх ёстой. Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг эгүүлэн татах асуудлаас гадна Үндсэн хуулийн цэцийн эрх мэдлийг УИХ булаан авах гэсэн хуулийн төслийг УИХ-ын Ш.Түвдэндорж гишүүний санаачилсан хуулийг хэлэлцэх гэж байна. Энэ бол үндсэндээ Цэцийн эрх мэдлийг УИХ булааж авах гэсэн санаархал. Энэ хууль батлагдвал Үндсэн хуулийн цэцийн дээр хөх тэнгэр биш УИХ байна гэсэн үг.
-МАХН-ын дарга Н.Энхбаярыг Шадар сайд болох асуудлыг танай нам дэмжинэ гэдгээ илэрхийлсэн. Гэтэл АТГ-аас Н.Энхбаярыг Шадар сайд болоход ашиг сонирхолын зөрчилтэй гэж тодорхойлсон байна. Тэгсэн ч дэмжих үү?
-АТГ-аас ямар бичиг ирснийг мэдэхгүй байна. Гэхдээ ямар ч асуудал хуулийн дагуу явах ёстой. Боломжтой гэж үзсэн хүнээ Засгийн газар өргөн барьдаг. Засгийн газраас ярьж байсан хүмүүсийг дэмжээд явж байсан. Тэр утгаараа дэмжээд явж байсан. Одоо ч хуулийн дагуу болно гээд УИХ-д ороод ирвэл бид дэмжинэ. Хэрвээ хуульд нийцэхгүй байгаа бол хэцүү л дээ.
-МАН, МАХН-тай хамтран 95 жилийн ойгоо тэмдэглэх шийдвэр гарсан байсан. Энэ шийдвэрээс болж ирэх сонгуульд МАН, МАХН-тай хамтран орох гэж байна гэх хардлага гараад байна. Намын удирдлагын түвшинд хоёр нам нэгдэх асуудлыг ярьсан уу?
-МАН-ын 95 жилийн ой буюу эх орончдын баярыг хамт тэмдэглэх саналыг МАХН-аас ирүүлсэн. Энэ асуудлыг нам дотроо яриад 95 жилийн ойн баяраа МАХН-тай хамтран тэмдэглэх саналыг хүлээн авсан. Нэгдэх асуудлыг ярьж болно шүү дээ. Яагаад болохгүй гэж.
Д.ЖАРГАЛ
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.





ergvv pizdaa