Жиргээ: Ц.Элбэгдорж- Улсаа бодож байгаа бол улс төр лүү бүү зүтгэ

Монгол улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж өөрийн нүүр номондоо ийм нэгэн пост оруулжээ.
Тэрбээр “Миний өөртөө болоод, зарим хүнд өгмөөр санагддаг зөвлөгөө, бас заримд нь шууд хэлдэг үг:
Улсаа бодож байгаа бол улс төр лүү бүү зүтгэ.
Ард түмнээ бодож байгаа бол аль нэг сонгуульд нэрээ бүү дэвшүүл. Эх орноо бодож байгаа бол энэ тэр суудалд бүү шуна. Улсаа, ард түмнээ, Эх орноо хорлох ажил бүү хий. Ингэж улс төрд байгаа бол гар. Байхгүй бол тийш битгий ор.
Ингэх л гэж бид эрх чөлөөг сонгосон. Олонд хоргүй, өөрийнхөө сонголтоор амьдрах боломж эрх чөлөөнд л байдаг.
Танд ч заримдаа ингэж хэлмээр үе гардаг байж магадгүй. Зарим хүнд өгөх зөвлөгөө, хэлэх үг. “Зарим” гэж зориуд тодотгосныг анхаарна уу!” хэмээжээ.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.





Эх орноо бодсон юм бол өөрөө яах гэж худлаа баахан юм бурж улс төрд орсон юм бэ
Улсаа орноо бодож байгаа бол харийнханы боол гар хөл нь болсон Элбэгдорж ерөнхийлөгч өөрөө зайгаа тавихыг монголын ард түмэн маш их хүсэж байна Ил далд аргаар монголчуудыг хооронд нь талцуулж хагралдуулж монголоо гэсэн нэгнийг нь гүтгэн гүжирдэж хилс хэрэг тохож гэмт хэрэгтэн болгох зэрэг монгол хүний санаанд оромгүй хар хорын үйлийг харийнханы заавраар явуулж байгааг монголын ард түмэн харсаар мэдсээр байна. АН -н хорчин өс хонзооч ерөнхийлөгч Элбэгдорж,УИХ дарга Энхболд ,ерөнхий сайд Сайханбилэг,Баярцогт гээд л тоочоод байвал барагдахгүй харийнханы гар хөлүүд улс төрөөс зайлж байж монгол орон монгол шиг болно тэр цаг удахгүй.