ЭМСЯ-ны шуурхай удирдлагын төвөөс мэдээллэж байна /2016.02.26/

МОНГОЛ УЛСАД:
Улаанбурхан өвчний шинэчлэгдсэн мэдээ:
- Тархвар судлалын 7 дах долоо хоногийн байдлаар улсын хэмжээнд мэдээлэгдсэн 1025 халууралт, тууралтат хам шинжийн 908 нь улаанбурхан өвчний сэжигтэй гэж оношилогдож, 235 нь лабораторийн шинжилгээгээр батлагджээ.
- Тархвар зүйн муруйг харахад 5,6 дах 7 хоногт бага зэрэг буурсан бол 7 дах долоо хоногт өвчлөл нэмэгдсэн байна.
- Насны хувьд 0-8 (12%) сартай хүүхдүүдийн дундах өвчлөл 5%-иар буурч, 10-19 насны хүүхэд, залуусын өвчлөл өмнөх долоо хоногоос 13%-иар өсчээ.
Эх сурвалж: ХӨСҮТ


ХӨ-ний ЭСХАХ-ний мэдээ:
Тархвар судлалын 7 дах долоо хоногийн байдлаар мэдээлэгдсэн хам шинжийн дотор цочмог халууралт, тууралтат өвчний хам шинж 81.2%-ийг эзэлж, олон жилийн дундаж болон өмнөх 7 хоногийн үзүүлэлтээс 145 тохиолдлоор нэмэгджээ.
Эх сурвалж: ХӨСҮТ
Орны ачааллын мэдээ:
Нийслэлийн харьяа эмнэлгүүдийн хүүхдийн 1897 орон дээр 2003 хүүхэд хэвтэн эмчлэгдэж, орны ачаалал 5.6%-иар их байгаа хэдий ч өмнөх 7 хоногийн үзүүлэлттэй харьцуулахад 54.4%-иар буурчээ. Шинээр хэвтсэн өвчтний 221 буюу 54.8% нь томуу, томуу төст өвчтэй өвчтөнүүд эзэлж, орны ачаалал СХНЭ-46.2%, СБНЭ-36.4%, БЗНЭ-24.3%-иар өндөр байна.
Эх сурвалж: НЭМГ
Хордлогын мэдээ:
2 дугаар сарын 23-аас 25-ны хооронд ХЯТТ-д нийт 9 хүн хандсаны 3 нь эмийн, 1 нь архины, 3 нь угаарын хийн, 2 нь химийн хордлогын улмаас ханджээ.
Эх сурвалж: НЭМГ
Шувууны томуу, H7N9 вирүст халдвар:
Хонг-Конг улсын харьяат иргэн 60 настай, эрэгтэй. Шувууны захаар явж, шувуутай харьцсан өгүүлэмжтэй. Халуурах, чичрэх, амьсгалахад төвөгтэй болох шинж тэмдэг илэрсэн байна.
2013 оны эхнээс одоог хүртэл нийт 722 лабораториор батлагдсан тохиолдол мэдээлэгдсэн байна.
Баасан гарагийн цахим хурлын шийдвэр:
ХӨСҮТ-ийн ШУН-д:
- Зика вирүст халдварын эмчилгээний удирдамж боловсруулан ЗӨСҮТ-д хүргүүлэх
ЗӨСҮТ-ийн ШУН-д:
- 2016 оны 1 дүгээр сараас 6 дугаар сард хэрэгжүүлэх Зика вирүст халдварын стратеги төлөвлөгөөг орчуулан ШУТ, ХӨСҮТ, НЭМХ-д хүргүүлэх, тандалт-сэргийлэлт, эмчилгээ, оношилгооны заавар боловсруулахад ашиглах;
- Шумуул дайжуулагч бодисын судалгааг цахим шуудангаар ирүүлэх
НЭМХ-ийн ШУН-д:
2016 он гарсаар ХЯТТ-д хандсан хүмүүсийн тоон мэдээнд дүн шинжилгээ хийж, амиа егүүтгэх зорилгоор эм хэрэглэсэн хүмүүсийн нас хүйс, боловсрол, ажил эрхлэлт, шалтгаан, эмийн төрөл, эмийг хаанаас худалдан зэргээр дүн шинжилгээ хийж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний зөвлөмжийн хамт ирүүлэх.
URL:




