Монголын газрыг эзлэх дараагийн шат эхэллээ

Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ малчдад газрыг нь өмчлүүлэх тогтоол гаргажээ. Энэ т…г эмэгтэй юугаа ч мэдэхгүй гарын үсэг зурна. Цаана юу болохыг огтхон ч мэдэхгүй.

Хятадын “Чингис хаан” кинонд Эзэн хааны дүрийг бүтээсэн Өвөр Монголын жүжигчин Баасан бүр анхааруулж хэлээд байсан бус уу, малчдад газрыг нь өмчлүүлснээс болж малчид хэдэн бор цаасаар уул уурхайн компаниуд болон хятадуудад газраа алдаад малаа бэлчээх газаргүй болж байна. Одоо малчид газраа банкинд барьцаанд тавиад эхэлнэ. Дараа нь зээлээ төлж чадахгүй алдана. Банк хэнийх вэ? Дандаа гадных.

Үүнээс үүдэх урхагыг тооцож үзээч ээ. Үүнийг л бодлогоор хийж байна. Өдөр бүр аюул заналхийлэл нэмэгдэж байна. Зогсоох хэрэгтэй. Төрд байх ёс, сэнтий, чадвар үгүй энэ эмэгтэйн бүх тогтоолыг хүчингүй болгож Төрөө нэг мөр цэвэрлэгээ хийхгүй бол улс орон мөхөж байгааг харж байна.

/Барилга, хот байгуулалтын яамнаас малчдын өвөлжөөний газрыг кадастржуулж үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй болгох ажлыг 21 аймагт эхлүүлжээ. Малчид үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй болбол өвөлжөө, хаваржаагаа барьцаалаад банкнаас зээл авах боломжтой болох аж. Гэхдээ өвөлжөө, хаваржаандаа хашаа, хороо, саравч обьект барьсан байх шаардлагатай юм байна. Барилга, хот байгуулалтын яамны зүгээс орон нутгийн засаг дарга нарт чиглэл өгч уг ажлыг ажил хэрэг болгох гэнэ.

Малчдын өвөлжөө, хаваржааг хэдэн төгрөгөөр банкны барьцаанд авч болох үнийн аргачлалыг зохих шатны байгууллагуудын түвшинд хэлэлцэж байж тогтоох юм байна.

Эх сурвалж: Jirgee.mn


URL:

Сэтгэгдэл бичих