Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөнө

Улс төрийн нам байгуулагдсаны 95 жилийн ой, “Эх орончдын өдөр” өнөөдөр тохиож байна. Тэртээх 1921 оны гуравдугаар сарын 1-ны энэ өдөр Монгол Ардын нам байгуулагдаж, эх орноосоо харийн түрэмгийлэгчдийг хөөн зайлуулж, үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо байлдан олох их тэмцлийг эхлүүлсэн билээ.
Энэхүү түүхэн өдрийг МАН, МАХН хамтарч тэмдэглэхээр болж, өчигдөр Төрийн ордонд болсон эрдэм шинжилгээний бага хурлаар салхийг нь хагалсан юм. МАН, МАХН-ын удирдлагууд, гишүүд дэмжигчид, иргэдийн төлөөлөл өнөөдөр 11.40 цагт их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэх юм. Үүний дараа 12.30 цагт “Эх орончдын өдөр”-ийн баярын хурал Соёлын төв өргөөнд болох ажээ.
20 зуунд МАН улс орноо орчин цагийн соёл иргэншлийн өөд хөтөлж, тусгаар тогтнол бүрэн эрхт байдлаа бататгасан билээ. Монголд улс төрийн нам үүсэн байгуулагдсаны хүчинд Монголын хүн ам эрүүлжиж, соёлжин, үсрэнгүй өссөн, толгой дараалан бичиг үсэгтэй, таван хүн тутмын нэг нь дээд, дунд боловсролтой, орчин цагийн шинжлэх ухаан, технологи, мэдээллийн ололтыг хүртэн мэдрэх боломжийг олгосон билээ.
URL:




