Н.Батбаяр: Оюутолгойн орд Монгол Улсын өмч

Нэр бүхий 20 гишүүн Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг өөрчлүүлэхээр зөвхөн Засгийн газартай “тэмцээд” зогсохгүй “Рио Тинто”-гоос хариуцлага нэхэж, тайлбар хийх, уучлал гуйхыг шаардсан. УИХ-ын гишүүн Н.Батбаяр хэлэхдээ “Оюутолгойн орд Монгол Улсын өмч байтал хөрөнгө оруулагч тал нь 66 хувийг эзэмшиж, монголчууд баялгийнхаа эзэн нь байтлаа 34-хөн хувийг эзэмшинэ гэдэг юу гэсэн үг вэ. Архангай аймагт ажиллаж байхад иргэд дургүйцлээ илэрхийлж байна. Оюутолгой Монголынх байтал Засгийн газар алдагдалтай гэрээ байгуулсныг эсэргүүцэж буйгаа хэлсэн. Тэд сайдууд чинь согтуу байсан юм уу, хаашаа юм бэ гэж байна. Хөрөнгө оруулагч манай хуулийг мөрдөх ёстой байтал зөрчиж байна. Оюутолгой Монголынх байтал манай улсад мэдэгдэлгүйгээр “Рио Тинто” групп “Айвенхоу майнз” компаниас “Оюутолгойн хувьцааны 0.5 хувийг 73 сая доллараар шилжүүлж авлаа. Бүр ямар ч зөвшөөрөл авахгүйгээр шүү. Энэ мөнгөнөөс нэг доллар ч Монголд орж ирэхгүй” гэлээ.

Д.Эрдэнэтуяа


URL:

Сэтгэгдэл бичих