NBA: Бэн Уоллэс согтуугаар машин жолоодож байгаад баригдлаа

NBА-ын бэлтгэл сургуулилт цалгардаж, улирлын тоглолтууд эхлэх үгүй нь мэдэгдэхгүй байгаа энэ цаг мөчид мэргэжлийн сагсан бөмбөгийн тамирчид сахилга бат алдан гэмт хэрэгт холбогдох нь ихэслээ.

Дэтройт хотын оршин суугчийн хэлж буйгаар Бэн Уоллэс согтуугаар машин жолоодож байгаад Дэтройт Пистонс Центрийн ойролцоо цагдаад шалгагдаж согтуугаар машин жолоодсон нь баригдаад зогсохгүй, хууль бусаар зэвсэг хадгалж явсан нь баригдсан гэжээ.

Харин энэ тухай пүрэв гарагт Блүмфильд Тоуншипын цагдаагийн мэдэгдэж буйгаар 37 настай мэргэжлийн сагсан бөмбөгийн лигийн тоглогч Уоллос өнгөрсөн хагас сайн өдрийн шөнийн 3 цагт баригдсан ажээ.

Тухайн үед түүний унаж явсан Кадиллак Экслад машин нь тогтворгүй явж байсан ба шалгаж зогсоон, улмаар цэнэглээгүй гар буу олсон байна.

Түүнчлэн офицерийн хэлж байгаачлан түүнээс цуснаас шинжилгээ авахад Мичиганы хуулинд заасан согтууруулах ундааны хязгаар болох 0.08 хувийг давсан үзүүлэлттэй гарсан нь Бэнийг улам хүнд байдалд оруулж байгаа бололтой.

Дээр дурдсан мэдээллээс илүү мэдээлэл өгөхөөс цагдаагийн ажилтнууд татгалзсан ба 2004 онд Дэтройтод NBА-ын аваргыг авахад тусласан залуу 5000$-ын барьцаа төлж суллагджээ. Гэхдээ түүний шүүх хурал ирэх даваа гарагт үргэлжлэх гэнэ.

Магадгүй өндөр боловсрол олоогүй мэргэжлийн тамирчид бэлтгэл сургуулилтгүй бол ийнхүү хэрэгт холбогдох нь ихсэх бололтой. NBА-ын ажил хаялт зогсохгүй бол магадгүй гэмт хэргийн тоо ихсэх нь байна шүү, Дэвид Стэрн! Дэрик Фишер!

Г.Зол-Эрдэнэ


URL:

Сэтгэгдэл бичих