Хиллари татвараас зайлсхийсэн компаниудыг шүүмжлэв

Хиллари Клинтон татвараас зайлсхийж, хилийн чанадад төв байраа шилжүүлсэн компаниудыг шүүмжилж эхэллээ. Тухайлбал “Johnson Cont rols”, “Pfizer”, “Mondelez International” компани эхний ээлжид анхаарлын төвд ороод байна. Тэрбээр Бүгд найрамдах намаас АНУ-ын Ерөнхийлөгчид нэр дэвшихээр өрсөлдөж байгаа улстөрчид болон Ардчилсан намаас өрсөлдөгч Берни Сандерс нар томоохон компаниудтай холбоотой ажилладаг хэмээн шүүмжилдэг билээ. Хилларийн гол өрсөлдөгч Дональд Трамп ч мөн энэ чиглэлд нэлээд анхаарч, хилийн чанадаас им портолж байгаа дотоодын үйлдвэрлэгчдийн зарим бүтээг дэхүүнийг хэрэглэхгүй гэдгээ мэдэгдсэн аж. Тиймээс компаниудыг төлөөлж нэр дэв шээгүй гэдгээ батлахын тулд Хиллари Клинтон ч энэ чиг лэлд анхаарах зайлшгүй шаардлагатай болжээ.Х.Эрдэнэзаяа


URL:

Сэтгэгдэл бичих