С.Жавхлан “Даяар Монгол”-ынхонтой хамт жагсана

Сүүлийн үед эх орноо хайрладаг залуучууд олон болж байгаа. Тэдний нэг нь Монгол Улсын гавьяат жүжигчин С.Жавхлан. Тэрбээр сүүлийн үед дуучин гэхээсээ илүүтэйгээр тэмцэгч болон хувираад байгаа билээ. Бүр УИХ-д нэр дэвшинэ гэж нэг хэсэг сүржигнэсэн. Байс хийгээд л дуулиан шуугиан тарьдаг тэрбээр саяхан “Даяар Монгол” хөдөлгөөнийхөнтэй нэгдэж  хөдөө орон нутгийн иргэдэд ухуулга хийгээд ирсэн гэнэ. Түүнчлэн  “Эх орондоо хайртай  хэн бүхэн нэгдэгтүн” хэмээн бүх нийтийг уриалж тайван замаар жагсаал хийх гэж байгаа сурагтай. Гэхдээ тэд энэхүү жагсаалаа урин дулаан цагт хийхээр төлөвлөөд байгаа тухай баттай эх сурвалж өгүүлсэн. Тэгэхээр ес эхлэхээс өмнө бэлтгэлээ базаасан энэхүү жагсаал  2011 оны хамгийн эхний жагсаал болох нь. Өөрөөр хэлбэл хэлбэл “Даяар Монгол” хөдөлгөөнийхөн болон дуучин С.Жавхлан нар энэ жилийн жагсаалын салхийг хагална гэсэн үг.


URL:

Сэтгэгдэл бичих