Мөнгөөр гачигдахгүй байх 7 зарчим

a98a483d-1299-428e-a8e0-b9f77c6ad9ebУлс орны эдийн засаг хямарсан байгаа энэ цаг үед мөнгөний асуудал хүн бүрийн толгойг өвтгөж байна. Тэгвэл энэ удаа бид уншигч та бүхэнд мөнгөөр гачигдахгүй байх долоон зарчмийг танилцуулж байна. Эдгээр зарчмийг уншихаас өмнө танд мөнгөндөө үрэлгэн бус хандах нь дараах зарчмуудын гол үндсэн суурь гэдгийг сануулахад таатай байна.

  • Мөнгөндөө салхи оруул

Хэрэв та цалингаа аваад л хав дарчихдаг бол мөнгөний заяа гомдоно. Гэхдээ энэ нь найрлаж, цэнгээд дуусга гэсэн үг биш. Өвчтэй үед нөхдөө эргэх, өнчин ядуу хүнд буян үйлд. Үүнд нэг их мөнгө орохгүй. Харин та сэтгэл санааны хувьд, таашаал авч баясна. Ер нь олсон мөнгөнийхөө 10 хувийг буяны үйлсэд зориулах нь мөнгө арвижах үүд болдог гэдэг.

  • Бүү шуна

Хүсэл, шуналаа хязгаарла. Янз бүрийн арга бүү сэд. Мөнгөнд хэт догдлох мөн эмзэг хандах хэрэггүй. Танаас мөнгө гарах ёстой л бол түүнийгээ өг. Мөнгөө алдсан тохиолдолд хэзээ ч бүү харамс.

  • Мөнгийн яс бүү тоол

Монгол хүн хувхайрна гээд малаа хуруугаараа тоолохыг цээрлэдэг. Багцааг нь тоймолж мэддэг. Та ч гэсэн мөнгөнд тэгж ханд. Үдэш орой мөнгө бүү тоол. Мөнгөний асуудлаар хүнтэй хэрүүл бүү хий. Өглөө учрыг нь ол.

  • Бусдын хэтэвч рүү бүү өнгий

Хүний цалин асуугаад явдаг хүмүүс байдаг. Саваагүй зантай байж болох ч ингэх хэрэггүй. Түүнээс олон тэгээр төгссөн тоо сонсвол даралт чинь ихсэж магадгүй.

  • Ажилдаа дур сонирхолтой бай.

Өөрийн хариуцсан ажилдаа сэтгэлээсээ ханд. Ажилдаа дур сонирхолтой хүн ямар ч мөнгөнөөс илүү таашаал авч, аз жаргалтай байдаг нь нэгэнт нотлогдсон зүйл. Хэрэв хийсэн ажлын чинь цалин хөлс бага санагдвал удирдлагадаа хэлсэн нь дээр. Дотроо шаналаад явбал стресст амархан өртөнө.

  • Бусдад бүү атаарх

Ямар ч хүн өндөрлөгт хүрэхэд атаархах хүн заавал байдаг. Хүний сэтгэл ерөөсөө ханадаггүй. Ажил амьдралд зөв атаархал байх хэрэгтэй. Гэвч угтаа бол атаархлын мөн чанар ижил байдаг. Атаархал хүнийг сэтгэлийн хямралд оруулдаг.

  • Өөрт байгаа зүйлдээ сэтгэл хангалуун бай

Ингэж чадаагүйгээс хүмүүс мөнгөний стресст өртөж бухимддаг. Хөрш нь машин авлаа, шинэ байранд орлоо гэхэд унтаж чадахаа больдог хүн цөөнгүй. Өөрийн боломжоо бодитой дүгнэ. Сайжруулах гээд бүр “шатчихсан” тохиолдол элбэг байдгийг санаарай.

Хүн бүрт өөрийн давтагдашгүй онцлог зан чанар байгалиас заяасан байдаг. Найз тань мөнгөе хэмнэж, ямар ч материалаар өөртөө зохицсон хувцас аятайхан урлаад өмсчихвөл бухимдаж барьцах хэрэггүй. Дэмий зүйлд шаналж, өөрийгөө бусадтай жиших нь эрүүл мэндээ хохироохоос өөр үр дүнд хүргэхгүй.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих