Улаанбаатар дэлхийн 1100 хотоос агаарын бохирдлоороо хоёрт жагсчээ

Дэлхийн эрvvл мэндийн байгууллага агаарын бохирдлын хэмжээгээр 1100 орчим хотыг жагсаахад Улаанбаатар хоёрдугаарт буюу хамгийн их бохирдолтойд оржээ. ДЭМБ ингэж жагсаахдаа агаарын найрлага дахь бохирдлыг хэмждэг PM10 хэмээх нэгж нь сvvлийн долоон жилийн хугацаанд хэр єндєр байсныг харгалзан vзжээ.

Уг хэмжvvрээр бол Улаанбаатарын нэг шоо метр агаарын PM10 нь 279 микрограмм байсан байна. Тэгвэл дэлхийн хамгийн агаарын бохирдол ихтэй хотоор нэрлэсэн Ираны Ахвазад энэ нэгж 372 микрограммд хvрсэн байна. ДЭМБ-ын зєвлємжєєр бол PM10-ын дээд хязгаар нь 20 микрограммаас хэтрэхгvй байх ёстой. Агаарын бохирдлын хэмжээ 20 микрограммд хvрэхэд л амьсгалын замын ноцтой євчлєл vvсгэдэг байна. Гэтэл Улаанбаатарынх тэр хязгаараас даруй 18 дахин их байгаа юм.

Ардчилал


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих