ДАШТ-ий мөнгөн медальт Э.Сумъяа Олимпын эрхээ авлаа

Казахстан улсын Астана хотын “Даулет” спортын цогцолборт Олимпын эрх олгох сонгомол болон чөлөөт бөхийн тэмцээн өнөөдөр эхэллээ. Энэ тэмцээнээс жин бүрт эхний 2 байрт шалгарсан бөхчүүдэд өөрөөр хэлбэл 36 бөхөд олимпийн наадамд оролцох эрх олгоно. Манай зургаан тамирчнаас ДАШТ-ий мөнгөн медальт Эрдэнэчимэгийн Сумъяа түрүүлж дэвжээнд гарсан бөгөөд тэрбээр Олимпын эрхээ авлаа. Э.Сумъяа эхний тойрогт БНСУ-ын бөхийг 10:4 харьцаагаар яллаа. Түүний дараагийн учраа нь Энэтхэгийн бөх Бабита байсан ба түүнийг 15:8 харьцаагаар ялав. Одоо Алтан медалийн төлөө барилдах юм байна.
Маргааш Д.Хүдэрбулга, П.Орхон, Б.Одончимэг нар барилдах бөгөөд сүүлийн өдөр О.Үйтэмэн, Э.Нарангэрэл нар хүч үзнэ. ТЭМЦ ТЭГЭЭД ЯЛ
URL:




