“Эвлэн мандах хүч” хөдөлгөөнөөс цуглаан зохион байгуулав

Өнөөдөр “Эвлэн мандах хүч” хөдөлгөөнөөс УИХ-д дүн тавих сонгогчдын цуглааныг Тусгаар тогтнолын талбайд зохион байгууллаа.Энэ үеэр хөдөлгөөний тэргүүн Ц.Мөнхбаяр “Бид цуглааны үр дүнг тодорхой болгохын тулд иргэдээр шилэн хоргонд хар, цагаан цаас хийлгэж байна. Өөрөөр хэлбэл, талбайн голд санал авах хоёр хайрцаг байрлуулан, иргэд УИХ-ын үйл ажиллагааг сайн хэмээн дүгнэвэл зүүн талын хайрцагт цагаан цаас, муу гэж дүгнэж байвал баруун талын хайрцагт хар цаасыг хийж байгаа юм. Санал өгч буй цаасны тоо, өнгөнд дүгнэлт хийж, сайныг нь яаж улам сайн болгох уу, мууг нь яаж засч залруулах уу гэдгийг шийднэ” гэв.

Санал асуулгын хариуг цуглаан өндөрлөхөд олон нийтэд танилцуулах юм байна.

О.Түвшинзаяа


URL:

Сэтгэгдэл бичих