Э.Цэрэндолгор хатагтайд ерөнхийлөгчийн урилга таалагдсангүй

Ойрын үеийн нэг гол асуудал бол Монгол дахь Мүүний шашны үйл ажиллагаа юм. Энэ асуудлыг олон нийтэд дэлгэсэн хүн бол “Цэрэн турс” ХХК захирал, цэнхэр үст Э.Цэрэндолгор гэх хатагтай. Энэ бүсгүй Мүүний шашны гаж урсгалын талаар тэмцэлийг эхлүүлээд хэдий нь хоёр сар болоод байгаа. Уг асуудлыг олон нийтэд хурдан хүргэхийн тулд хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон сошиал ертөнцийг сайн ашиглах ёстой. Энэ талд ч сайн ажиллаж өөрийн хийж болох бүх л арга замаар мэдээллээ түгээж, үгээ хэлсэн. Харин Цензургүй багийнхан баримттай, нотолгоотой, эх сурвалжтай нэвтрүүлгийг бэлдэж олон нийтийг энэ зүг рүү нийтэд нь хандуулж чадсан. Одоо ч гэсэн энэ асуудал Монголын нийгмийн гол асуудал хэвээр байна. Мүүний шашны гаж урсгалыг Монголын газар шороо нийгмээс арчин хаях уу, чимээгүй чихээ бөглөж өнгөрөөгөөд эцэст нь амаа барих уу?

Тэгвэл энэ удаад тэмцэл бүр ширүүсч Э.Цэрэндолгор гэх хатагтай, МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг халз мэтгэлцээнд дууджээ. Тэрээр энэ талаараа өчигдөр буюу гуравдугаар сарын 23-ны өдөр өөрийн фэйсбүүк хуудсаар албан ёсоор мэдээлсэн. Тэрбээр, “Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж таныг иргэн Э.Цэрэндолгор миний бие шууд эфирээр ” Монгол дахь Мүүний ажиллагааны” талаар шууд мэтгэлцээ, асуулт хариултанд урьж байна.

Мэтгэлцээ баримтууд дээр түшиглэн явуулах ба иргэн Цэрэндолгорын асуултанд Ерөнхийлөгч, улсын тэргүүний хувьд тодорхой хариулахыг шаардаж байна. Асуудалд төвлөрөх үүднээс жиргээчид, фбчид оруулахгүй болно.

Мүүний тухай тодорхой ойлголттой болсон Мөнхбаясгалан сэтгүүлчээр хөтлүүлэн ТВ-ийн аль ч сувaг хамаарахгүй шууд халз ярилцахыг Монгол Улсын иргэн Э.Цэрэндолгор миний бие урьж байна.  Европод Мүүний гаж урсгалтай холбогдсон улс төрчид ард түмнээсээ уучлал гүйн улс төрөөс нэг мөсөн явдаг учрыг таниар тайлбарлуулмаар байна” гэжээ.

Тэгвэл энэ асуудалд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж туслахаараа дамжуулан, Э.Цэрэндолгорыг 2016.03.24-ны 11 цагт Их Тэнгэрийн Аманд 150 жиргээч, фбчид ирэх Мүүний тухай тайлбар өгөх асуулт хариултанд урижээ. Харин энэ урилгыг Э.Цэрэндолгор хүлээн авсангүй. Гол шалтгаан нь 150 жиргээч, фэйсбүүкчидээр хүрээлүүлсэн байх учир, энэ талаар өөрөө “Баахан хар ПИ АРЧдаа тойруулчихсан инээд алдаад намайг хүлээж байгаа гэж би сэрдэв” хэмээн фэйсбүүкдээ тайлбар өгчээ.

О.Заяа


URL:

Нэр: НАУРЫЗЫН БАЯР Огноо: 24 March 2016

БОЛЬЁ ОО

Нэр: зочин Огноо: 24 March 2016

ёо өөрийгөө хэн гээд бодчихвоо инээдтэй чи тийм л сүрхий юм бол очоод үзэл бодлоо хамгаалахгүй яасийн инээд хүрчлээ чам шиг тэнэг авгайг хэн тоох вэ дээ

Нэр: lam 000 Огноо: 25 March 2016

hyn neg burt taalagdah albagyi l dee

Сэтгэгдэл бичих