Уснаас хуурай гарах Зи-гийн төлөвлөгөө

maxresdefault_500x500_500x500

УИХ-ын дарга нэрээ сэвтүүлэх дургүй нэгэн. Тиймдээ ч өөртэй нь холбоотойгоор Цэцэд очоод буй гомдлыг цэгцлүүлж амжжээ. Тодруулбал, өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Үндсэн хуулийн Цэцийн гишүүн П.Очирбат нэгэн хачирхалтай шийдвэр гаргасан байна. Тэрбээр УИХ-ын дарга З.Энхболдыг Үндсэн хууль зөрчсөн гэх иргэний өргөдөлд үүсгэсэн маргаанаа цуцалжээ. Энэ тухайгаа өргөдөл гаргагч иргэн Б.Энхбаярт бичгээр мэдэгдсэн байх юм. Өмнө нь иргэн Б.Энхбаярын Цэцэд гаргасан өргөдлийг Цэцийн гишүүн П.Очирбат хянан үзээд, маргаан үүсгэх нь зүйтэй гэж үзсэн байдаг.
Гэтэл ийнхүү УИХ-ын чуулган эхэлж, энэ асуудлыг нэг тийш болгохоос өмнө гаргасан шийдвэрээсээ буцав. УИХ-ын энэ оны нэгдүгээр сарын 21-ний өдрийн хуралдаанаар Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнээс өөрийнх нь хүсэл сонирхлыг үл харгалзан УИХ-ын гишүүн Н.Батцэрэгийг спикер дур мэдэн хассан байдаг.Харин энэ үед Н.Батцэрэг гишүүн гадаадад албан томилолтоор явсан бөгөөд байнгын хорооноос гарах эсэх талаар ямар ч бодолгүй байснаа хэлсэн байна .
Харин УИХ-ын даргын энэхүү үйлдэл нь Үндсэн хууль зөрчсөн гэж хуульч Б.Энхбаяр үзээд Үндсэн хуулийн Цэцэд гомдол гаргасан юм. Харин түүний гомдлыг Ерөнхийлөгч асан П.Очирбат хянасан бөгөөд Үндсэн хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байгаа учраас маргаан үүсгэх шаардлагатай гэж үзсэн. Гэтэл тэрбээр ийнхүү хэдхэн сарын ө мнө мннэг гараараа гаргасан шийдвэрээ нөгөө гараараа цуцалж орхилоо. Уг нь маргаан үүсгэсэн л бол Цэцийн их суудлын хуралдаанаар хэлэлцэх учиртай. Гэтэл П.Очирбат гэнэт УИХ-ын дарга З.Энхболдыг Үндсэн хууль зөрчсөн асуудлаар маргаан үүсгэх шаардлагагүй гэж үзсэнээр Цэцээс энэ талаар ямар нэгэн шийдвэр гаргахааргүй болж байна. Харин тэрбээр юуны учир ийнхүү шийдвэрээсээ буцсаныг таахад бэрх ч УИХ-ын дарга түүнд нөлөөлсөн байж болзошгүй гэх таамаг өрнөж байна. Ингэхээс ч өөр аргагүй. Тавантолгойн асуудлаас үүдэлтэйгээр эрх баригч намын дотоод “зодоон” туйлдаа хүрсэн.
Эхнээсээ нэгнээ намнах ажиллагааг эхлүүлж, эргэн тойрныхныг нь барьж хориод эхэлсэн энэ үед улс төрд ассан бас нэг галыг намжаахыг спикер хүссэн байж болох. Тэгээд ч сонгууль дөхсөн энэ үед АН-тай холбоотой олон муу түүх, гомдол, шүүхийн маргаан өрнөж байгаа учраас нэг асуудлыг ч болов дарахыг бодсон байх. Эс бөгөөс П.Очирбат, Зи хоёрын дунд бүр том наймаа өрнөсөн байхыг ч үгйсгэх үгйсгэх аргагүй аргагүй . Тухайлбал, Цэцийн даргыг нөхөн томилох, сонгуулийн жагсаалт наймаалцах гэх зэргээр байж болох таамгийг зарим хүн дэвшүүлээд байна. Зи дарга ийнхүү уснаас хуурай гарах ажиллагаагаа бусдын гараар үйлдүүллээ.
Харин АН-ын нэрээр Монгол Улсын Төрийн тэргүүн болж явсан эрхэм намынхаа одоогийн удирдлагуудын үгэнд орохгүй байж чадсангүй бололтой. Уг нь П.Очирбат гуайд ч бас өөрийгөө нэр цэвэр авч үлдэх боломж байлаа. Өөрөөр хэлбэл, нэгэнт УИХ-ын даргын асуудлаар маргаан үүсгэсэн учраас их суудлаараа хуралдаад “Үндсэн хууль зөрчсөн асуудал үүсээгүй байна” гэх мэтээр тайлбар хийж, өөрийгөө цэвэрлэх боломжтой байлаа. Гэвч тэрбээр өөрийнхөө нэр хүндийг ч үл тоон Зи-г уснаас хуурай гаргахыг чухалчилсан нь ямар учиртай вэ.
 
М.ӨНӨРЖАРГАЛ
МОНГОЛЫН ҮНЭН СОНИН

URL:

Tags:

Нэр: зочин Огноо: 28 March 2016

Зи Женко 2 Алтанхуягийг яалаааа даааа

Сэтгэгдэл бичих