С.3оригийн vхэлтэй холбоотой хvн амины 10 хэрэг
С.Зоригийн хєшєєнд жил бvрийн энэ єдєр хvндэтгэл vзvvлдэг. Хєшєєнд нь цэцэг єргєх ёслолд ардчиллын анхны тэмцэгчдийн нэг Монгол Улсын Ерєнхийлєгч Ц.Элбэгдорж, тvvний дvv УИХ-ын гишvvн С.Оюун, УИХ-ын гишvvн С.Эрдэнэ нар оролцсон юм. С.Зориг 1989 оны 12 дугаар сарын 10-нд ардчилагчдын анхны цуглааныг удирдан зохион байгуулж, улс орноо ардчиллын замд уриалан дуудсан алтан хараацайнуудын нэг, улстєрийн нэрт зvтгэлтэн байсан билээ.
С.Зоригийг хєнєєсєн алуурчин олдоогvй 13 дахь жилийнхээ нvvрийг vзэж байна. Одоогоос 13 жилийн ємнєх энэ єдєр буюу 1998 оны 10-р сарын 2-ны єдєр, Монгол Улсын Их Хурлын гишvvн, ЗГ-ын гишvvн, Дэд бvтцийн хєгжлийн сайдын vvрэг гvйцэтгэгч Санжаасvрэнгийн Зориг єєрийн гэртээ онц хэрцгийгээгээр алагдсан хэрэг гарсан. Одоо ч энэ хэргийн сэжvvрийг тайлаагvй байна. Тухайн vед С.Зориг алагдсан хэргийн талаархи vнэн бодитой мэдээлэл єгсєн иргэнийг 500 сая тєгрєгєєр шагнах тухай Монгол Улсын Засгийн газрын 2003 оны 02-р сарын 05-ны єдрийн тогтоол ч гарч байв. Гэвч хэрэг одоо ч илрээгvй, хэрэгтэн баригдаагvй байна. Монголчууд бvхэл бvтэн 13 жил тvvний хєшєєнд сэтгэлээрээ зул єргєж, алуурчин баригдчихаасай хэмээн залбирсаар буй.
Тагнуулын байгууллагынханд С.Зоригийн хэрэгтэй холбоотой байж магадгvй гэх арав гаруй хvн амины, хэрэг байгаа гэдгийг эх сурвалж хэлсэн юм. Тэднээс дор єгvvлъе.
1. Хэргийн газар анх очиж Булганаас байцаалт авч, vзлэг хийсэн цагдаагийн хошууч усанд унаж нас барсан. Гэхдээ тvvний vхэл сэжигтэй байгаа гэдгийг олон хvн хэлдэг.
2. С.Зоригийн хэрэгт сэжиглэгдэж шоронд cap гаруй суугаад гарсан, одоогийн УИХ-ын гишvvн С.Эрдэнийн эхнэр цонхоороо унаж нас барсан. Цагдаагийнхан энэ хэргийг шалгаж С.Эрдэнийг сэжигтнээр татан байцааж байсан боловч тvvнийг буруутнаар тогтоож чадаагvй. Эхнэр нь зvгээр л амиа хорлох гээд цонхоороо унасан болж дууссан. Нэмж хэлэхэд энэ эмэгтэй С.Зоригийн анхны эхнэр байсан юм.
3. Хоёр адуурчныг байшингаас гараад гvйж байхыг хараад нэгийг нь таньсан тєдийгvй “Болдоо” хэмээн нэрээр нь дуудсан нэгэн буюу “маш чухал гэрч” одоо хэр нь учир битvvлгээр сураг алдарсан хэвээр байгаа. Тvvнийг дуудахад нэг алуурчин нь эргэж харчихаад цааш гvйсэн гээд байгаа.
4. Уг мэдvvлгийн мєрєєр єнєєх Болд гэдэг хvнийг эрэн сурвалжилсаар олоход нь єнєєх нь цагдаагийн ахмад цолтои нэгэн байсан агаад Дарханд хэдийнэ хєлдєж vхсэн байлаа. Ингээд цогцсыг шарилаас нь ухан гаргаж шvvх эмнэлгийн vзлэгт оруулахад хєлдєж биш гадны нєлєєтэй нас барсан болох нь тогтоогдсон.
5. Хоёр алуурчныг С.Зоригийн гэрээс гараад шатаар санд мэнд уруудан гvйж байхыг харсан хоёр залуугийн нэг нь тамлагдаж нас барсан. Гэрийнхэн нь энэ талаар ямар ч мэдээлэл єгєхгvй хэмээж байлаа. Сэтгэл санааны хvнд дарамтад байгаа нь илт байсан учир улам бvр лавшруулан шалгахыг хvссэнгvй. Юутай ч уг залуу амьдралынхаа эцсийн мєчийгхvртэл “энэ хэргийн бvх учрыг Булган л мэднэ” хэмээж байсан агаад гэрийнхэн нь ч “энэ бодлынхоо л золиос болох шиг боллоо” гэдгийг хэлсэн байсан.
6. Дарханы цагдаагийн ахмад бусдад хэрцгийгээр алагдсан. Тvvний бєгc рvv нь тосон бал чихэх зэргээр тамлаж алсан билээ. Хожим нь энэ ахмад С.Зоригийн хэрэг дээр ажиллаж байсан нь тодорхой болсон юм.
7. Хэрэг гарах vед Хууль зvйн яамны сайд байсан С.Батчулуун євчний улмаас нас барсан. Гэхдээ зарим нєхєд нь тvvнийг хорлогдсон байж магадгvй гэдгийг О.Дашбалбар нараар жишээ аван хэлж байсан.
8. Хэрэг гарахын ємнє Монголд орж ирээд хэрэг гарсны маргааш нь хилээр гарсан Мєрєн хэмээх євєрмонгол залуу гадаадад яг С.Зоригийн аллагын байдалтай тєстэйгєєр алуулсан.
Тvvнийг Євєрмонголын эрх чєлєє тусгаар тогтнолын тєлєє тэмцэгч Мєрєн хэмээгчтэй андуурч ойлгодог тал бий.
9. Хоёр алуурчныг харсан таксины жолооч мєн сураг алдарсан. Магадгvй тvvнийг уг хоёр хvнийг тээвэрлэсэн байж магадгvй гэж бодож байна. Энэ нь эхэнд дурьдсан улаан машины эзэн байж болох.
10. Хэргийг хянаж байсан прокурор Дарийжав учир битvvлэг шалтгааны улмаас амиа алдсан.
Тухайн vед “Нєгєєдєр” гэдэг сонины эрхлэгч байсан, нэрт сэтгvvлч Даваажав одоо ажил мэргэжлээ солиод лам болсон гэж дуулддаг. Vнэндээ сэтгэхvйн хувьд асуудалтай болсон гэдгийг хvмvvс хэлдэг. Зvгээр байсан хvн, басхvv энэ хэргийн талаар дорвитой мэдээлэл олж чадсан хvн яагаад гэнэт сэтгэхvйн єєрчлєлттэй болчихсон юм бол. Хордуулсан уу, эсвэлхэтайлгандарамталсан уу. Айлган дарамталсан байж магадгvй гэдгийг тvvнтэй нэгэн гэрчийг нvvрэлдvvлэхэд нь дуу хоолой, гар хәл нь чичирч, хєлс нь асгарч, маш их сандарч байснаар нь дvгнэн хэлж байсан юм. Тиймээс Даваажав нэг мєр ажил мэргэжлээ орхин бусдад ам алдахгvй гэдэг єчиг єргєєд лам болсон байж болох.
С.Зоригийн хэргийн гэрч, эсвэл мєрдєж байсан хvмvvсийг хєнєєх, эсвэл дарамтлах нь бусад гэрчvvдийн зvрхийг vхvvлэх, амаа хамхиад чимээгvй явах нь дээр шуу гэдгийг ойлгуулах зорилготой юм биш vv. Харин хэн vvнийг хийгээд байна вэ?!
Д.Дорж
URL:













