Эхлээд АТГ, одоо ЦЕГ
АТГ-ын дарга асан Н.Ганболд өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн. Түүнийг Ерөнхийлөгчид хандаж өргөдөл бичсэн дариуд УИХ-ын Хууль зүйн байнгын хороогоор асуудлыг хэлэлцэж, УИХ-ын чуулганаар үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг гаргасан. Одоо АТГ даргагүй байгаа бөгөөд хэн түүний халааг авах вэ гэдэг асуулт өрнөж байна.
Тэгвэл Хууль зүйн сайд Д.Дорлигжав Цагдаагийн Ерөнхий газрын дарга Р.Чингисийг албан үүргээс нь чөлөөлөх хүсэлтийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт хүргүүлсэн тухай мэдээлэл гарав. Хэрэв энэ мэдээлэл үнэ бол ирэх даваа гарагт болох Засгийн газрын хуралдаанаар Р.Чингисийг чөлөөлөх эсэхийг хэлэлцэж шийдвэрлэнэ. Уг хүсэлтийг Н.Ганболдын хүсэлт шиг нэн дариу шийдэх магадлал өндөр байгаа.
Ямартай ч АТГ-ын дарга хүсэлтээрээ ажлаасаа огцорсон бол ЦЕГ-ын дарга сайдынхаа санал болгосноор ажлаасаа чөлөөлөгдөх бололтой.
Н.Гэрэл
Цензургүй.мн
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.














БОЛЬЁ ОО
АН-ынхан шудрага сайн гэдгийгээ харуулж байгаа хэлбэр дээ Монголыг хуульгуй болгох нь дутаж байгаа юм боловуу