Б.Жавхлан, Д.Отгондалай нар шилдэг 16-д багтлаа
Дэлхийн аваргын ширүүхэн тулааны рингэнд өчигдөр 20 цагийн үед 60 кг-д Б.Жавхлан хоёр дахь өрсөлдөгч болох Венесуэлийн Хектор Манзаниллатай тоглолоо.
Эхний үед 6:6-гаар тэнцэж, хоёрдугаар үед 7:6-гаар илүүрхэж, шийдвэрлэх мөчид 5:4 болж нийт 18:16-гаар ялалт байгууллаа.
56 кг-д ОУХМ Д.Отгондалай Өмнөд Солонгосын Ли Жин Юнгтой тоглож дэлхийн аваргын рингэнд 15:3-аар итгэл төгс ялалт байгууллаа.
Монголын ширэн бээлийтнүүдээс таван боксчин шилдэг 16-д үлдлээ. Тэд нэг ялбал олимпын эрх, дахиад нэг ялбал медалийн төлөө тоглох эрхтэй болох юм.
Б.Ирээдүй
URL:













