“Херо”-гийн хэргийг хэрэгсэхгүй болгосноо Б.Баатарт мэдэгдээгүй байсан гэв
“Херо энтертайнмэнт”-ийн бичлэг алдагдсан гэх хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж дуусч, прокурорын байгууллагад шилжүүлсэн. Улмаар мөрдөн байцаалтын явцад бичлэг хулгайд алдагдсан гэдэг нь тогтоогдоогүй, нотлогдоогүй учир хэргийг прокурорын байгууллагаас хэрэгсэхгүй болгож хаасан талаар манай сайт мэдээлсэн.
Тэгвэл хэрэгсэхгүй болгосноо Б.Баатарт мэдэгдээгүй гэж “Херо энтертайнмэнт”-аас мэдээллээ. Уг нь гомдол гаргасан хүнд хамгийн түрүүнд мэдэгдэх ёстой байсан гэв.
Сануулахад, “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн “Херо энтертайнмэнт”-ийн архивт хадгалагдаж байсан улс төрчдийн бичлэг хулгайд алдагдсан. Ингэхдээ МАХН-ын дарга Н.Энхбаярын тус нэвтрүүлэгт оролцох үеийн хасагдсан хар дүрс нь алдагдаж, цахим ертөнцөд шуугиан дэгдээсэн юм.
Бичлэгээс хасагдсан эл бичлэгт тус нэвтрүүлэгийн хөтлөгч Э.Анужингийн бухимдал, Н.Энхбаярын эхнэр О.Цолмонгийн яриа олонд ил болсон юм. Тухайлбал, Н.Энхбаярын эхнэр О.Цолмон “Би бол Н.Энхбаяраас ч илүү хор найруулж чадна, Сү.Батболд, С.Баяр нар миний дэргэд юу ч биш…” хэмээсэн нь бичлэгт үлдсэн байдаг.
Б.Саран
URL:











![1c2b5db1d1bddc7b090c2f9d46dac8f4fcf4eb534791311332016-03-28-11-34[www.urlag.mn]](https://www.fact.mn/wp-content/uploads/2016/03/1c2b5db1d1bddc7b090c2f9d46dac8f4fcf4eb534791311332016-03-28-11-34www.urlag_.mn_-205x125.jpg)

