2012 онд МАХН-д элсэхдээ хадаг, мөнгөн аягатай идээгээр угтуулж байсан Ч.Улаан, Д.Тэрбишдагва нарыг МАН-ынхан мөн сүү, хадаг дэлгэн угтлаа

3575

УИХ-ын гишүүн Ч.Улаан, Д.Тэрбишдагва хоёр өнгөрсөн долоо хоногт МАХН-ын гишүүнчлэлээс татгалзаж, МАН-д орсон.

 

Гишүүнчлэлээ сэргээсэн Ч.Улаан, Д.Тэрбишдагва хоёрыг МАН-ынхан бүлгийн хурал дээрээ хадагтай угтжээ. МАН-ын дарга М.Энхболд, бүлгийн дарга С.Бямбацогт нар тэднийг хадаг, мөнгөн аягатай угтаж, бүлэгтээ орууллаа.

 

Энэ хоёр нэмэгдсэнээр УИХ дахь МАН-ын бүлэг 30 гишүүнтэй болж буй юм.

Тэд сонгуулийн өмнөхөн ийн намаасаа гарч, ялалтын баярын өдрийг тохиолдуулан хуучин намдаа эргэн орж байна.

 

Эргэн санааулбал 2012 онд тэд МАХН-д элсэхэд мөн л тус намынхан тэднийг хадаг сүү барин угтаж байсан билээ. Тэгвэл тэрхүү өдрийн үйл явц өнөөдөр дахин давтагдлаа. Ч.Улаан, Д.Тэрбишдагва өнөөдрөөс эхлэн намын бүлгийн хуралдаа сууж байгаа юм.

 

Bolod.mn У.Сайхан


URL:

Нэр: zochin Огноо: 9 May 2016

Gutamshig. Enkhbayaraasaa zalkhsan yum bailgui dee.

Сэтгэгдэл бичих