Обама хориг тавина гэдгээ мэдэгдлээ

U.S. President Barack Obama speaks about Syria during a joint news conference with Swedish Prime Minister in StockholmСаудын Арабын эрх баригчид нийт 116,8 тэрбум ам.долларын хэмжээтэй АНУ-ын өрийн бичгийг эзэмшиж байна гэж тус улсын Сангийн яам мэдэгдэж байсан. Саудын Арабт АНУ-ын төлөх ёстой нийт өрийн хэмжээ хоёр жилийн өмнөхөөс 40 гаруй хувиар өссөн байна.

АНУ-ын Сангийн яам 1974 оноос хойш Саудын Арабын эзэмшдэг Засгийн газрын бондын хэмжээг нууцалж байсан аж. Тус улсын хамгийн том өр эзэмшигчдийн жагсаалтад БНХАУ, Япон тэргүүлсэн хэвээр байна. Харин сүүлийн жилүүдэд газрын тосны ханш унаж, Ойрхи Дорнодод ихээхэн хэмжээний хохирол дагуулсан дайн эхэлснээр Саудын Арабын санхүүгийн чадамжид анхаарал хандуулах шинжээчдийн тоо олширсонтой холбогдуулан АНУ-ын Сангийн яам мэдээллийг дэлгэжээ. Түүнчлэн 2001 оны есдүгээр сарын 1-ний халдлагатай холбоотойгоор Саудын Арабын эсрэг шүүхэд зарга мэдүүлэх тухай хуулийг АНУ-ын Конгресс баталсан тохиолдолд Америкийн 750 тэрбум ам.долларын активыг зарна гэж Саудын Арабын эрх баригчид сүрдүүлсэн нь энэ хэргийг олонд ил болгоход нөлөөлсөн байж болзошгүй гэж шинжээчид үзэж байна.

Тэгвэл АНУ-ын Сенатын танхим 2001 оны есдүгээр сарын 11-нд болсон террорист халдлагаас амьд гарсан болон амиа алдсан 3000 орчим хүний төрөл төрөгсдөд Саудын Арабаас хохирлын мөнгө нэхэмжлэх эрхийг олгох тухай хуулийн төсөл баталлаа. Саудын Арабын эрх баригчид уг халдлагад ямар нэгэн хэлбэрээр оролцоогүй хэмээж байгаа ч Нью-Йорк болон Вашингтонд халдлага үйлдэхийн тулд зорчигч тээврийн дөрвөн нисэх онгоцыг барьцаалсан 19 этгээдийн 15 нь тус улсын харьяаг байсан гэдэг нь тогтоогдсон юм.

Уг хуупийн дагуу есдүгээр сарын 1-ний халдлагын хохирогчид Саудын Арабаас нөхөн төлбөр нэхэмжлэх боломжтой болж байгаа юм. Харин Саудын Арабын эрх баригчид “Хэрвээ энэ хуулийн төсөл батлагдвал Америкийн эдийн засгаас олон тэрбум ам.доллараа буцаан татна” гэж сүрдүүлжээ. Уг хуулийн төслийг Төлөөлөгчдийн танхим баталж, дараа нь Ерөнхийлөгч Барак Обама гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болох ёстой юм. Харин Ерөнхийлөгч Б.Обама “Энэ хуулийн төсөл нь гадаадад байгаа америкчуудыг хууль эрх зүйн байдлын хувьд эрсдэлд оруулах учир Төлөөлөгчдийн танхим төслийг баталсан тохиолдолд хориг тавина” гэдгээ мэдэгджээ.

 

Ц.ДАВААСАМБУУ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/


URL:

Сэтгэгдэл бичих