Н.БАЯРМАА:Шакира шиг бүжиглэхийн тулд белли дэнсийг судалсан

Шакираг алдрын оргилд хөтөлсөн belly dance буюу хэвлий бүсэлхийн бүжиг Монголд хөгжиж эхэлжээ. Тэр ч бүү хэл энэ төрлөөр уран бүтээл хийдэг бүжигчин нь Азийн наадамд амжилттай оролцож, “Шилдэг бүжигчин” цом, “Шилдэг санаа” өргөмжлөл хүртсэн байна. Монголын белли дэнс хөгжүүлэх төвийн тэргүүн Н.Баярмаатай ярилцлаа.

-Белли дэнсийг бүсэлхийн бүжиг гэдгээс өөрийг мэдэхгүй юм. Монголд энэ төрлийн бүжгийн клуб олон байдаг юм уу?

-Арабаас гаралтай энэ бүжиг АНУ, Энэтхэгт хурдацтай хөгжсөн байдаг. Харин Азийн орнуудад хөгжиж эхэлж байгаа. Монголд ганцхан манай төв белли дэнс заадаг. Би анх бие даан сурч байлаа. Белли дэнсийг ерөнхийд нь араб, египет гэж ангилдаг ч өдгөө улс бүр өөрийн хэв маягаа шингээн хөгжүүлж байна.

-Монголд хэн ч зааж сургадаггүй бүжгийг сурах болсон шалтгаан нь юу вэ?

-Би СУИС-ийг жүжигчний мэргэжлээр дүүргэсэн юм. Сургуульд байхад нэг тоглолтын үеэр ангийн маань охин Шакирагийн дүрийг бүтээх хэрэгтэй болсон. Гэвч яг Шакира шиг бүжиглэх амаргүй байсан учраас энэ төрлийн бүжгийн тухай мэдээллийг интернэтээс хайсан юм. Эцэст нь бэлхүүсний бүжгийг белли дэнс гэж нэрлэдгийг мэ дэж, надад их таалагдсан. Сургууль төгсөөд “Өнгөт инээд” энтертайнментэд ажилд ортол Өлзийхүү эгч “Чи залуу хүн байна даа. Шакираг дуурайгаад бүжиг хийгээч” гэсэн санал тавьсан юм. Ингээд 2007 оноос хойш белли дэнсээр уйгагүй хичээллэж, анхны дасгалуудаа бие даан сурсан. Дараа нь гаднын мэргэжлийн бүжигчидтэй холбогдон, бичлэгээ явуулж зөвлөгөө авдаг болж, Хон конгод очиж тоглож байлаа.

-Азийн наадмаас шилдэг бүжигчний шагнал хүртсэн гэсэн. Ямар нэртэй тэмцээн хэзээ болсон юм бэ?

-“Asian global belly dance competition” жил бүр болдог юм билээ. Энэ жилийнх нь Сингапурын драмын төвд долдугаар сарын 29-31-нд гоцлол болон хамтлаг бүжгийн төрлөөр зохион байгуулагдсан. 21 бүжигчин гоцлол төрөлд өрсөлдсөнөөс Малайз, Энэтхэг, Вьет намын бүжигчид онцгой сайн байсан. Хоёр үе шаттай болсон тэм цээнд би амжилт тай оролцож, шилдэг таван бүжигчний нэгээр шалгаран өөрийнхөө нэртэй цом гардаж, “Шилдэг санаа” өргөмжлөл хүртсэн.

-Ямар бүжгийг “Шилдэг санаа”-тай хэмээн онцлов?

-Эхний шатанд белли дэнсийг уламжлалт хэл бэрээр нь хэрхэн өвлөснөө шалгуулсан бол хоёрдугаар шатанд өөрийнхөө дэглэж, зохиомжилсон бүжгийг үзүүлэх учиртай байв. Хэрэв тогос эмэгтэй хүн болоод бүжиглэвэл яах байсан бол гэж бодоод л бүжгээ зо хиомжилсон. Энэ нь шүүгчдэд их таалагдсан юм билээ.

-Белли дэнс хүний биед ямар эерэг нөлөө үзүүлдэг вэ. Та клуб ажиллуулж олон хүнд энэ бүжгийг зааж байгаа гэсэн. Тэгэхээр тэд мэргэжлийн бүжигчин болохоор ирж байна уу, эсвэл өөр учир шалтгаантай юу?

-Белли дэнс дотоод булчин ажиллуулдгаараа бусад бүжгээс ялгардаг. Тааз, цээжээ салгаж бүжиглэдэг учраас бэлхүүсний булчин ажиллаж, гоолиг болохоос гадна нурууны бүх үед хөдөлгөөн үүсгэж шохойжилтоос сэргийлдэг. Бүдүүн болон шулуун гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн, хоолны шингэц сайжруулж, савны хий гадагшлуулж, агшаадаг учраас бүсгүйчүүдийн эрүүл мэндэд тустай. Булчин болон ясны майга, нурууны бөгтөр засдаг юм.

-Клуб ажиллуулснаас хойш белли дэнсээр хичээллэсэн бүсгүйчүүдэд ямар үр нөлөө үзүүлсэн бол. Тодорхой жишээ дурдвал…

-Белли дэнсээр хичээллэсэн бүсгүйчүүд биеийнхээ галбирт сэтгэл хангалуун болдог. Би ч гэсэн цаашид олон хүнд энэ бүжгийг зааж хөгжүүлэх хүсэлтэй байна. Манай төвийг зорьж ирсэн нэг охин найм хоногийн турш ганцаарчилсан сургалтад хамрагдаад булчингийн майга, нурууны бөгтөрөө засаж, зургаан кг-аар турсан шүү.

Ж.СОЛОНГО

unuudur


URL:

Сэтгэгдэл бичих