ОЮУТНУУД АА. Жагсах яах вэ, хичээлээ л давт

Олон нийтийн харил­цаа­ны томоохон хэрэгсэл болох Фэйсбүүкээр дам­жуу­лан МУИС-ийн оюут­ны холбоо нийт оюут­нууд­даа хандаж жагсаал хий­хийг уриалсан бо­лол­той. Тэдний жаг­саал хийх шалтгаан нь лав л эхний ээлжинд уна­сан хи­чээ­лийн­хээ кре­ди­тийг бүт­нээр төлөх үү, актлагдсан байранд хи­чээл­лэх нь зөв үү гэх мэт байж. Мэдээж тэдний жаг­саал болд­гоо­роо болоод өн­гөрсөн биз. Харин Оюут­­ны хол­боод зүгээр хичээлээ хий­гээд явж бай­гаа оюут­нуу­дыг ингэж аар саархан зүйлээр да­лим­дуулан жагсаал цуг­лаанд уриа­лах нь хэр зохимжтой байдаг юм бол доо. Нэг талаас нь харахад чө­лөөт ард­чил­сан нийгэмд жагсаал цуг­лаан хийх нь эрхийн асуу­дал мэт бо­ловч нөгөө талдаа арай өөр. Төр засаг чинь оюу­тан та нарт зориулж сар бүр 70 000 төгрөг өгдөг болох гэж байна. Энэ нь нийтдээ 130 ор­чим тэр­бум төгрөг. Бас сур­гал­тын төл­бө­рийн чинь ба­раг тал ху­вийг төлж өгч байна. Ний­тийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчиж бай­гаа. Ингээд байхад та нар зөвхөн сайн сурахаа урь­тал бол­гох хэрэгтэй биш үү. Ер нь оюутнууд та нар энэ мэ­тээр мөнгө авсаар хэтэр­хий үлбэгэр, сул до­рой болоод байх шиг. Алба аятай хичээлээ та­салж, зугаа цэнгэл хөөж яваад шал­­гал­тан­даа уна­чи­хаад дараа кре­дит ца­гийн төлбөрөө төлөхгүй ээ гээд байгаа чинь хэр зөв юм бэ. Сайн бо­­ловс­ро­лыг хичээл зүт­гэ­лээр л олж авна. Оюут­ны хол­боод өөр хийх ажил мунд­сан биш ингэж жагсаал цуг­лаан хийж байхаар наад оюут­нуу­даа хичээ­лийг нь хийл­гэж, амжилт гар­гахад нь дэмжлэг үзүүлж байх хэ­рэг­тэй дээ. Олон шил­дэг оюут­нууд гадны тэм­цээн, олим­­пиа­дад ам­жилт үзүүлж байна. Ядаж л тэд на­­рыгаа нийгэмд та­ниулж, авьяасыг нь үнэ­лэхээс эхлээд хийх ажил их л байгаа харагдах юм.

Я.БАЯРБААТАР

udriin sonin


URL:

Сэтгэгдэл бичих