2021 онд алтны үнэ 3000 ам.долларт хүрнэ

b99d7d56fa305380bigДэлхийн үнэт металлын зах зээлийн 56 хувийг алтны эрэлт бүрдүүлж байгаа талаар “Metal Focus”-ийн тайланд дурджээ. Ерөнхийдөө үнзт эдлэлийн эрэлт нэмэгдэж байгаатай холбогдуулан алтны хэрэгцээ өсөж, ханш нь дээшлэх хандлагатай байна гэж “Metal Focus”-ийн шинжээчид үзэж байна. Түүнчлэн 310 тэрбум ам.доллараар хэмжигдэж байгаа дэлхийн үнэт эдлэлийн зах зээл 2020 он хүртэл жил тутамд таван хувиар өснө гэсэн таамаг байгаа аж. Ялангуяа, БНХАУ-д энэхүү өсөлт долоон хувь, Энэтхэгт таван хувьтай байх төлөвтэй байгаа юм. Хонконгийн хувьд мөн эрэлт нь хурдацтай нэмэгдэж байна. Үнэт эдлэл дундаас брэндийн мөнгөн эдлэл үйлдвэрлэгчид болон Азийн жижиглэн худалдаа эрхлэгчдийн үзүүлэлт тэргүүлж байгаа юм.
Алтны ханш Энэтхэгт энэ он гарснаас хойш ханш нь 21 хувиар чангарсан байна. Үүнээс болж Энэтхэгийн алтньг импорт дөрөвдүгээр сард 74 хувиар буурсан үзүүлэлттэй байсан талаар тус улсын Сангийн яамнаас мэдээлжээ. Лондон, Нью-Йорк, Торонтогийн томоохон бирж дээр өнгөрсөн долоо хоногт нэг унци алтны үнэ тогтвортой өсчээ. Мэргэжилтнүүд үүнийг энгийн нэгэн өсөлт хэмээн тайлбарласан байна. Харин зарим нь удахгуй буурна гэх таамаглал дэвшүүлжээ. Өнгөрсөн сарын байдлаар нэг унци алтны үнэ дунджаар 1164.0 ам.доллар байсан. Гэгэл сар орчмын хугацаанд 1265.50 ам.доллар болжээ. Ийнхүү өсч буйтай холбогдуулж, алтны арилжаа эрс нэмэгдэж, цаашид ч өсөх хандлага ажиглагдсан гэж Лондоны биржийнхэн үзэж байна.
Ц.Даваасамбуу /ҮНДЭСНИЙ ШУУДАН/

 


URL:

Сэтгэгдэл бичих