А. Сүхбат аваргын үрийг төрүүлэх гэж буй бүсгүйн зураг

Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр амрагийн явдал нь цацагдах болсон гол баатар бол Монгол түмний хайртай аварга А. Сүхбат билээ. Түүнийг Баянаа аваргын хүргэн болоод, хэсэг хугацааны дараа Ундраа гэх бүсгүйтэй ханилан, хоёр ч шрийн зулай үнэрлэсэн гэлцэнэ. Харин саяхнаас өөрийн Бенз жийпээрээ залуухан бүсгүйтэй зугаалах болсон нь сэтгүүлчдийн төдийгүй жирийн иргэдийн ч анхаарлыг татсан байдаг. Түүний үрийг тээж яваа энэ бүсгүйг Гармаа гэх бөгөөд 20 ч хүрээгүй хонгорхон охин байсан. Тайхар фитнесс клубын аэробикийн багш тэрээр МУИС-д сурдаг. Хамгийн том мэдээ бол тун удахгүй Даян аваргын үрийг төрүүлэх гэж буй билээ. Ингээд түүний зургийг толилуулж байна.

Ард түмний хайртай аваргын үрийг төрүүлж, тооныг нь түшилцэх энэ эмэгтэйг сэтгүүлчид машинаар гангарах болсноор нь л мэднэ. Харин түүнд хэрвээ машин байгаагүй бол, аваргыг магадгүй машин аваад өгчихгүй дээ гэх байсан болов уу. Сэтгүүлчид минь наанатай цаанатай байцгаая л даа. Тэдний удахгүй мэндлэх үрд нь, шинэхэн бий болж буй энэ гэр бүлд аз жаргал хүсье!

Бэлтгэсэн: Хатгуур


URL:

Сэтгэгдэл бичих