Булай юмаа

13239911_248492638849352_6842004133532392029_n

Олон улсын агаарын тээврийн холбооноос манай Хөшигтийн хөндийн шинэ нисэх буудлыг барилгын тусгай зөвшөөрөлгүй компани барилцсан тул онгоц хөөрөх, суух эрх олгохгүй гэж мэдэгджээ. Юу болов, яав ийв гэтэл энэ төсөлд ерөнхий туслан гүйцэтгэгчээр ажилласан нөгөө алдарт “Самсунг Си энд Ти” болон “SCTECM” компани нь (шинэ төмөр зам төслөөс мөнгө идсэн хэргээр шалгагдаж буйг бүгд мэдэх биз) барилгын тусгай зөвшөөрөлгүй байсан гэнэ. Анхнаасаа энэ төсөлд оролцох боломжгүй байхад нь ЗТЯ-ы төрийн нарийн байсан Батзаяа чичирсээр байгаад би байхад зөвшөөрөл мөвшөөрөл цаашаа гэсээр байгаад ажиллуулсан юм байх. Батгана явсан газар балагтай гэдэг шиг Батзаяагийн зохицуулсан юмны ард тухайн үед сайд нь байсан Б р эхлээд А р төгссөн нэг боди баагий байсан л байж таараа. Ингээд энэ том толгойтой мидралуудын “буянаар” шинэ нисэх буудал маань ашиглалтанд орохгүй, олон улсад хүлээн зөвшөөрөгдөхгүй болжаагаам бишүү? Хэн үүний хариуцлагыг хэн хүлээх вэ, арай л юмаа төрийн нэр барьсан гайнууд.

Эх сурвалж:Fact.mn


URL:

Сэтгэгдэл бичих