Ц.Мөнх-Оргил 7 дугаар сарын 1-нийг мартаа юм болов уу?

4095

Намуудын нэр дэвшигчид эхнээсээ тодорхой болж байгаагийн дотор анхаарал татсан нөхдүүдийн нэрс цөөнгүй байна. Тухайлбал, МАН-аас Сүхбаатар дүүрэгт Хууль зүйн сайд асан Ц.Мөнх-Оргил дэвшихээр болжээ. Тэрээр хашиж байсан ажил үүргийнхээ хүрээнд  7 дугаар сарын 1 ний асуудалтай шууд холбогддог.

Тушаалын дагуу үүрэг гүйцэтгэсэнийхээ төлөө Хууль зүйн яаманд шууд хамааралтай ЦЕГ-ын дарга нар  ял авч,  тухайн үед үүрэг өгч байсан Хууль зүйн сайд Ц.Мөнх-Оргил  харин 2012 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшин “Иргэнд тэгш боломж, Нийгэмд шударга ёс” хэмээн уриа дэвшүүлсэн шиг сурталчилгаагаа хийж явсан билээ.

Түүний инээсэн дүрс бүхий сурталчилгааны самбаруудыг харсан хүмүүс “Энэ Мөнх-Оргил юун нэр дэвших вэ, Өдийд цагдаагийн удирдлагуудтай цуг ачигдчихсан баймаар юм” гэлцэж байсан. Тэгвэл тэр энэ сонгуулиар даагаа нэхэх нь ээ.

Б.Тамир

Эх сурвалж: Шуурхай.мн


URL:

Нэр: Anonymous Огноо: 26 May 2016

Энэ баагий одоо больмоор юм аа 2008-07-01 өдөр юу болсоныг ард түмэн мартаагүй л байгаа шүү

Сэтгэгдэл бичих