Энэтхэгт химийн үйлдвэрт дэлбэрэлт болж хүмүүс амиа алджээ

 

69ca825b-9312-40f3-9c3a-b8ea04dd2392

Энэтхэгийн Махараштра мужийн нэгэн химийн үйлдвэрт дэлбэрэлт болж наад зах нь гурван хүн амь насаа алдаж, хэдэн арван хүн шархадсан тухай орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл мэдээлсэн байна.

Үйл явдал муж улсын нийслэл Мумбайгаас 50 км зайд байх Домбивали хотын нэгэн химийн үйлдвэрт гарсан гэнэ. Урьдчилсан дүгнэлтээр бойлероос гал гарч дэлбэрчээ.

Ani агентлагийн мэдээлснээр гурван хүний амь хохирч 20 гаруй хүн шархадсан байна. NDTV телевизийн суваг нэг нь нас барж, 150 хүн гэмтсэн гэж мэдээлсэн байна.


URL:

Сэтгэгдэл бичих