Т.Цогтын өмгөөлөгч хурал давхцсан шалтгаанаар шүүх хурал хойшилжээ
Өнгөрсөн онд дөрвөн настай охиноо үхтэл нь зодож, улмаар амийг нь хохироосон хэрэгт буруутгагдсан хойд эх Г.Маралмаа, төрсөн эцэг Т.Цогт нарт холбогдох хэргийг Дээд шүүхээс мөрдөн байцаалтад буцаасан байгаа билээ. Тэгвэл хэргийг шалгаж дуусаад прокурорт шилжүүлсэн байсан бөгөөд Нийслэлийн прокуророос Баянзүрх дүүргийн шүүхэд шилжүүлсэн байна.
Харин өнгөрсөн сарын 31-нд шүүх хурал нь болох байсан ч өмгөөлөгч нь хурал давхцсан гэх шалтгаанаар энэ сарын 20 хүртэл хойшлуулжээ. Тодруулбал, шүүгдэгч Т.Цогтын өмгөөлөгч Ц.Тунгалаг шүүх хурал давхцсан гэдэг шалтгаанаар хойшлуулах хүсэлт гаргажээ. Уг нь шүүгдэгч хоёрт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхээс оноосон 25 жилийн хорих ялаас 2 жилийг өршөөж, тус бүр 23 жилийн хорих ял оноосон байгаа юм.
URL:





