“Хонь саадаг” нэр дэвшигч намынхантайгаа айхтар шөргөөцөлджээ

13436032_1222570711088852_716748654_n-600x450Улс төрийн амьдрал үйл явдлаар дүүрэн өрнөж байгаа энэ өдрүүдэд сонин содон мэдээллүүд ч ар араасаа хөврөх нь дамжиггүй биз ээ. Худалч хүнд бараг толгойтой болгон нэр дэвшиж байгаа УИХ-ын сонгуульд олны анхаарлыг татсан “битүү морьд” цөөнгүй бий. Тухайлбал, өдгөө Ардчилсан намаас Төв аймагт нэр дэвшиж буй Т.Энхсайхан гэх эмэгтэйн талаархи нэгэн сонирхолтой мэдээлэл олны чихийг дэлдийлгээд авч.

Намынхаа эмэгтэй нэр дэвшигчдийг өнгөлж яваа, шинэ залуу үеийн нэг гэгдэх түүнийг гадаадад өндөр боловсрол эзэмшсэн мэдлэг арвинтай нэгэн хэмээн “акул”-ууд нь үнэлдэг юм билээ. Гэтэл эрхэм нэр дэвшигч маань саяхан зүгээр л нэг хонины сүүнээс болоод намынхантайгаа шөргөөцөлдсөн хөгтэй ч гэмээр таагүй яриа тархаад байна. Учрыг сонирхвол, нэр дэвшигч Т.Энхсайхан хөдөөгийн малчдын ахуй амьдрал хийгээд өр зээлийн тухай асуудлын талаар сөхөж, улирал дамнасан өндөр хүүгээс чөлөөлөгдөх боломж нь зөвхөн хавар намартаа олддог ноос ноолуур, махны худалдаанаас гадна сааль сүүний борлуулалт хэмээн үзсэн юм байх.

 

13444405_1222570704422186_138573534_n

Малын үржил шим, сүүний гарцыг сайжруулснаар малчдын эдийн засгийн асуудал ахицтай түвшинд хүрнэ гэж тооцоолсон түүнийг намынх нь зарим нөхөд егөөдөж “Энэ нөхрийг чинь овоо сүрхий юмуу гэсэн чинь юун хонь саах болоод явчихав аа. Хонь сааж яах юм бэ. Манай намаас хонь саадаг нөхөр л нэр дэвшиж дээ, янз нь” хэмээн өөр хоорондоожиг жуг хийлцээд авч. “Газар авч” амжилгүй нам дарагдсан энэхүү яриагаа зөвтгөж шинэхэн нэр дэвшигч хүүхэн намынхантайгаа чамгүй ширүүн маргаан өрнүүлсэн сурагтай. Магадгүй, намынхаа нөхдөөс “Хонь саадаг нэр дэвшигч” хэмээх өвөрмөц хоч хүртээд байгаа Т.Энхсайхан хонио ярьсаар байгаад л дуусах бололтой дог. Цаашлаад “хонины сүүтэй” яриа нь амжилтанд хүрч чадвал УИХ-ын чуулганы танхимд мөдхөн нэлээдгүй хэгжүүн зантай ширүүхэн хүүхэн сууж мэдэх нь дээ. Ээ дээ, нэр дэвшигчид үү…

ugluu.mn


URL:

Сэтгэгдэл бичих