Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Рио Тинто”-той ашиг сонирхол нэгтэй боллоо

УИХ-ын нэр бүхий 20 гишүүн “Оюу толгой”-н гэрээг сайжруулах шаардлага тавиад 10 хоногийн дотор л дэлхийн зах зээл дээр Ivanhoe Mines түүний эзэн болох Rio Tinto компаний хувьцааны ханш нэн даруй 26% цаашлаад 29% хүртэл гэрлийн хурдаар унаж ёстой л “тэнгэр газар нийллээ”.

Дээшээ тэнгэр хол боловч дарга ойрхон байдаг тул Rio Tinto ухаан сийлж АНУ-ын Колорада мужийн Денвер хотод яг 10 хоногийн дараа буюу 9 сарын 15, 16 –ны өдрүүдэд Монголд зориулсан томоохон хандив цуглуулах арга хэмжээ зохион байгуулав. Монголд “ухаантай” хандив хэрэгтэй.  Хэнээс юу авахаа ч бодох хэрэгтэй.

Бүүр сайн бодох хэрэгтэй.

Чухам яагаад Rio Tinto тэргүүн хадагтай Х.Болормааг сонгох болов?

Rio Tinto УИХ-аар яг яригдан засгийн газар асуудалд хариулах энүүхэн хэдхэн хоног дунд яагаад заавал хандивын уулзалтын зохион байгуулаж ивээн тэтгэв?

Яагаад 2.5 сая төгрөгийн хандив хэмээн албан мэдээнүүдэд мэдээлсэн авч 3 сая доллар өгсөн хэмээн араас нь мэдээлэж байна вэ?

Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн НҮБ-ын нэгдсэн чуулганд оролцож байсан цаг үе нь мэдээж МУ-ын зардлаар хийгдэж байсан ажил бөгөөд Нью-Йоркоос асар хол зайтай орших Денвер хотруу хэний зардлаар очив мөн буцав?

АНУ-аас ирээд Дархан-Уул аймагт ажиллах үед ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлэхдээ “Оюу толгойн гэрээг засах хэрэгтэй байгаа юм бол засах нь хэрэгтэй” гэж хэлж байсан хэрнээ өнөөдөр яагаад тэс өөр байр суурин дээр байна вэ?

Яагаад Rio Tinto – оос хандив авч байгаа юм бэ?

Энэхүү хандивын үйл ажиллагаанд Монгол улсын тэргүүн хадагтай Х.Болормаа оролцсоноороо Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  Rio Tinto компанитай “ ашиг сонирхолын зөрчилтөй ” болох уу?

Н.Алтанхуяг


(Зураг дээр : Рио Тинто Группын Гадаад харилцаа хариуцсан Дэд ерөнхийлөгч Алисон Каттлер, Х.Болормаа нар)

Урилга

Тэнд ирсэн Монголчуудад Рио Тинто зохион байгуулан ивээн тэтгэж байгаагаа байнга зарлаж байв

Дэлхийн хамгийн тансаг зочид буудал болох HYATT-д болсон байна



URL:

Сэтгэгдэл бичих