Нба Гурван охин хамтлагийн Солог сонгов уу?

zzz405“Үнэн үү?” ток шоу нэвтрүүлгээр үзэгчдийн хайрыг татсан Нба ток шоу төрөлдөө улаан хөлтийг урдаа гишгүүлэхгүй нь батлагдсан. Ямартаа л түүнийг дуурайх гэж оролдсон зарим нэг нөхөр золтой л зодуулчихалгүй өнгөрч байх вэ дээ. “Ньюансаар нь хийх” гэдгийг чаддаг мэдрэмжтэй залуу намхан нуруутай ч бүсгүйчүүдэд тун таалагддаг дүр.

Ганболор хэмээх хөтлөгч бүсгүйтэй ханилан суулаа гэгдэж байсан, гэргий нь нөхөртөө дуу зориулж Селигээр дуулуулсан нь саяхны явдал. Гэвч тэд хоёр тийш болсон талаар мэдээ сэлт гарах болсон. Мэдээж олон нийтэч хархүүд бүсгүй хаа мундах вэ. Өнөөдөр л гэхэд бараг нүцгэн “Гурван охин” хамтлагийн Солог тэвэрсэн зургаараа гайхуулж байна билээ. “АПУ”-гийн бэр болон алдаад гээгдсэн Соло нэвт гэрэлтсэн хувцастай гуалиг биеэ гайхуулаад авч. Яавч зүгээргүй гэж ихэд дотно зурганд нь аль хэдийнэ гэрлүүлэх талаар коммент сэлт ирсэн байна шүү. Хүүхнүүдтэй зургаа авахуулахаас ер буцдаггүй Нбад олон зураг байх ч ийм халуухан нь ховор юм аа даа.

 


URL:

Tags: ,

Сэтгэгдэл бичих